Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Б.Агваанцэрэн: Банканд дугаарлах цаг заваа хэмнээд бас урамшуулал авах боломж олгож байгаа

Огноо:

,

Төрийн банк хэрэглээний төлбөрөө цахимаар төлж буй харилцагчдадаа урамшуулал олгоно гэсэн мэдээллийн дагуу Төрийн банкны Сурталчилгаа, идэвхжүүлэлт албаны захирал Б.Агваанцэрэнгээс дараах асуулт тайлбарыг авлаа.

 

- Нийгмийн сүлжээнд Төрийн банкийг дараалал ихтэй гэсэн шүүмж их гарч байгаа харагддаг. Төрийн банканд яагаад дараалал ихтэй байдаг талаарх асуултаас яриагаа эхэлье?

- Төрийн банкны хувьд Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан 2.1 сая харилцагчдадаа банк санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Одоогийн байдлаар Монгол Улсад 12 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаагаас Төрөөс иргэдэд олгож буй халамжийн үйлчилгээний 85 орчим хувь, тэтгэврийн тэн хагасыг Төрийн банк дангаараа олгодог. Дээр нь нэмээд хэрэглээний төлбөрийн 90 орчим хувийг манай банк дамжуулан гүйцэтгэдэг. Дээрх үйлчилгээг банканд ирэлгүй цахимаар авах боломжийг Төрийн банк бүрдүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч банканд ирж дугаарлан зогсож үйлчилгээ авдаг харилцагчид цөөнгүй байна. Жишээлбэл, сар бүрийн 10-25-ны өдрүүдэд байр, цахилгаан, СӨХ,  контор, IPTV, гар утас гэх мэт хэрэглээний төлбөрөө төлөх иргэд, харилцагчид банканд дараалал үүсгэдэг.

- Ер нь Төрийн банкны дараалалд зогсож буй иргэдийн хэдэн хувь нь халамж, тэтгэврээ авахаар, хэдэн хувь нь хэрэглээний төлбөрөө төлөхөөр ирдэг вэ?

- Товчоор хэлэхэд Төрийн банканд дараалалд зогсож байгаа 10 хүний 3 нь халамжийн мөнгөө авах, 2 нь байрны мөнгөө төлөх, 2 нь тэтгэврээ авах, үлдсэн 3 нь бусад үйлчилгээ авах дараалалд зогсож байна.

- Банкны дарааллаа бууруулах зорилгоор Төрийн банкнаас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өгнө үү?

- Төрийн банкнаас нийт тэтгэвэр авагчдадаа тэтгэврийн картаа үнэгүй захиалан авах боломжийг олгож байгаа бөгөөд цалинтай ээж, хүүхдийн мөнгө, одонгийн мөнгө, асаргааны мөнгө гэх мэт халамжийн үйлчилгээгээ картаараа авч, цахим банкаа ашиглан удирдаж зарцуулах боломжтой. Мөн байрны мөнгө болон бүх төрлийн хэрэглээний төлбөрөө цахимаар төлж, банкны үйлчилгээг онлайнаар авах боломжийг Гялсбанк үйлчилгээгээр бүрдүүлж өгсөн.

- Хэрэглээний төлбөрөө цахимаар төлөхөд НӨАТ-н баримт өгөх үү?

- Өгөлгүй яахав. Хэрэглээний төлбөрөө цахимаар төлөөд бүртгэлтэй цахим шуудангаараа НӨАТ-н баримтаа авах боломжтой.

- Хэрэглээний төлбөрөө цахимаар төлөөд урамшуулал аваарай гэж байсан. Яг ямар урамшуулалтай хөтөлбөр вэ?

- Дэлхий нийтээрээ цахим шилжилт хийж буй өнөө үед өөрсдийн цаг заваа хэмнэн хэрэглээний төлбөрөө цахимаар төлж хэвшиж байна. Гэсэн хэдий ч цахимаар авах боломжтой үйлчилгээг банканд дугаарлан зогсож авах нь дараалал үүсэх гол шалтгаан болж байна.

Тиймээс Төрийн банкнаас БИЛЛИНГ-ийн үйлчилгээг ашиглан хэрэглээний төлбөрөө ухаалгаар төлсөн харилцагчдаа идэвхжүүлэх зорилгоор урамшуулалт хөтөлбөр зарлаж байна. Өөрөөр хэлбэл Банканд дугаарлах цаг заваа хэмнээд бас урамшуулал авах боломж олгож байгаа.

2020.09.15-2020.11.30-ныг дуустал хугацаанд Биллингийн үйлчилгээг ашиглан хоёроос дээш гүйлгээ хийсэн хүн бүр урамшууллын хөтөлбөрт хамрагдан 1,000,000 төгрөгийн эзэн болох ГУРВАН  харилцагчийн нэг болох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийн манай банкны веб сайтаас авах боломжтой. Эцэст нь нийт харилцагчдадаа хандаж хэлэхэд “КОВИД-19” цар тахлын үед цахим банкаа ашиглан салбарт ирэлгүй санхүүгийн үйлчилгээгээ авч өөрийн болоод бусдын эрүүл мэндийг хамгаалахыг уриалж байна.

- Ярилцсан танд баярлалаа

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.

Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.

Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ

Огноо:

,

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Огноо:

,

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.

Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.

Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох