Цаг үе
Кинон дээрх ноцтой алдаануудаас…

“Биелэгдэшгүй даалгавар 2”-т Том Круз, Дугрэй Скотт хоёр агаар мотоциклтойгоо үсрэх трюк хийгээд газарт унаж цааш тулаанаа үргэлжлүүлдэг хэсэг гардаг. Ингэхэд тэдний газарт унах хүч нь кв.м-т 350.000 ньютон байх ёстой гэнэ. Ийм үйлдлийг туршсан хүмүүсийн 50% нь газар дээрээ нас бардаг байна.
«Армагеддон» дээр Брюс Уиллис багийнхныхаа хамтаар Техас шиг хэмжээтэй солирыг 100 мегатонн хүчтэй бөмбөгөөр дэлбэлэн дэлхийгээ авардаг. Тэгвэл яг тийм хэмжээний солирыг голоор нь дэлбэлэн хувааж дэлхийн хоёр талаар өнгөрөөнө гэвэл ийм хэмээтэй 80 сая бөмбөг хэрэгтэй ажээ.
Мел Гибсон «Апокалипсис» киногоороо майячуудыг хэтэрхий харгис, зэрлэг балмад байдлаар харуулдаг. Тэгвэл тэдгээр эртний хүмүүс нь тухайн үедээ өндөр соёлжсон, хөгжлийн дээд цэгтээ хүрсэн бас алдартай математикч астрономчдыг төрүүлсэн ард түмэн байжээ. Харин хүн тахих үзэгдэл байсан. гэхдээ тэдгээр зөвхөн алс холын дайны цэргийн олзныхон байдаг байж. Тэднийг ч бүгдийг нь нэг дор тэгэж зүрхийг сугалан толгойг нь цавчиж хаядаггүй байжээ. Тэр тусмаа ойр газар нутгийнхаа энгийн ард иргэдийг хэзээч алч устгаж байсангүй.
“Тусгаар тогтнолын өдөр” кинод дэлхий дээр сарны массын дөрөвний нэгтэй тэнцэх нисдэг бит дэлхийг бүрхдэг. Хэрвээ ийм хөлөг газарт тэгэж их ойртож ирсэн тохиолдолд маш хүчтэй далайн даюалгаа үүсэх аж. Агаарын даралтын шахалтын улмаас. Мөн үүнтэй зэрэгцэн аймшигт газар хөдлөлт ч болно гэнэ.
“МЭӨ 10.000 он” кинонд Умард Африкт мамонтууд оччихсон байдаг. Энэ нь хүйтэн газрын амьтан. Хэрвээ халуу шатам Африк руу тэд зүглэлээ гэхэд бүгд замдаа “шатаж” үхнэ.
“300” киноны гол баатар Леонид хааны шүдэн дэхь пломба /ломб/ мэддэг ажээ.
“Трои” кинон дээр баатаруудаа оршуулахдаа нүдэн дээр нь зоос тавьдаг. Эртний Грект ийм заншил байсан. Гэхдээ энэ нь Трояны дайнаас хойш хэдэн зуун жилийн дараа бий болсон ёслол гэнэ. Харин Трояний үед зоосон мөнгө ч гарч ирээгүй байжээ.
Цаг үе
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ
Цаг үе
Х.Нямбаатар: НЗДТГ-ын албан хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц, албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах талаар өнөөдөр НЗДТГ-ын газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 16 мега төслийг хэрэгжүүлж дуусгах үүрэг хүлээсэн.
Үүнээс нэг жилийн хугацаанд 15 төслийг гараанаас гаргасан.
Нийт төслүүдийн ТЭЗҮ хийгдсэн, ихэнх төсөл гэрээ байгуулах, тендер зарлах болон барилга угсралтын шатандаа явж байгааг хотын дарга Х.Нямбаатар онцлов.
Үргэлжлүүлэн хотын дарга Х.Нямбаатар НЗДТГ-ын албан хаагчдын ажлын орчин, нийгмийн баталгааг сайжруулахад анхаарч, албан хаагчдын сэтгэл хангалуун ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал болохыг тодотголоо. НЗДТГ-ын албан хаагчид цаг ашиглалт, харилцаа хандлагаа дээшлүүлж, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт нийцсэн томоохон төслүүдийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллах, ажилдаа сэтгэл, зүтгэлээ зориулж ахиц дэвшил гаргахыг хотын дарга Х.Нямбаатар уриалсан юм.
Цаг үе
Зарим нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: 15-нд баруун аймгуудын нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.
2025 оны аравдугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм пудаан, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0 хэм орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 0 хэм орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм хүйтэн байна.
2025 оны аравдугаар сарын 16-наас 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 17-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан байна.