Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Төсвийн байнгын хорооны хуралдаан болно

Огноо:

,

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар батласан хуваарийн дагуу УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

Тус хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр үүдээ нээхэд бэлэн болжээ

Огноо:

,

Нийслэлийн Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьж буй дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэрлэх үйлдвэрийн барилгын ажил 99.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Үйлдвэрийг хариуцан ажиллуулах Ус сувгийн удирдах газрын 27 инженер, техникийн ажилтан тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт тохируулгын шатнаас эхлэн дадлагажиж, өнгөрсөн долоодугаар сарын 31-нд ажилдаа орсон байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар тус үйлдвэрт өнгөрсөн Бямба гарагт ажиллалаа. 

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээний хүрээнд барьж буй энэ үйлдвэр Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том баруун эх үүсвэрээс олборлох 50 хүртэл сая шоо метр усыг Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж, төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ. 

АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн буцалтгүй тусламж болон Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт нийт 461 сая ам.долларын санхүүжилтээр нийслэлчүүдийн усны эрэлтийг урт хугацаанд, тогтвортой хангахад чиглэсэн “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг 2026 оны гуравдугаар сарын 31-ний дотор бүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Хөтөлбөр ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, Хаягдал ус дахин боловсруулах, Усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн харилцан уялдаатай гурван төслөөс бүрддэг. Улаанбаатарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх болон ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангах цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. 

Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл баруун зүгт тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм. Ерөнхий сайд Г.Занданшатар тооцсон төсөв, төлөвлөсөн хугацаанд төслөө хэрэгжүүлж, салбарын чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллаж буй бүх хүнд талархал илэрхийлээд, үйлдвэрийг хэвийн горимоор ажиллуулахад шаардлагатай арга хэмжээ, шийдвэрүүдийг гаргахад Засгийн газар, нийслэлийн засаг захиргаа онцгой анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

"Иргэн зайлшгүй шаардлагаар саарал чоно агнасан бол хуулийн хариуцлага хүлээхгүй"

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатараас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн баталсан.

Амьтны тухай хуульд иргэн зохих төлбөр төлж, эрхийн бичиг авсны дагуу ахуйн зориулалтаар агнуурын амьтан буюу саарал чоныг агнахаар зохицуулсан бөгөөд Монгол Улсад саарал чонын тоо толгой ихсэх, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлэх, малчдын амжиргааны эх үүсвэр болох мал сүрэгт халдаж хохирол учруулах эрсдэл бий болсон.

Иймд Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагаар саарал чоно агнасан тохиолдолд эрхийн бичиг авах шаардлага хамаарахгүй болж, ан амьтны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх боломжийг бүрдүүлсэн.  

Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Улаанбаатар хотын 24 мега төслийн нэг Лаг шатаах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил дуусаж, магадлангийн дүгнэлт гаргууллаа

Огноо:

,

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Лаг шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар Лаг шатаах үйлдвэр төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан, магадлангийн дүгнэлт гарсан, дараагийн шатны бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байна.

Уг үйлдвэр хоногт дунджаар 250 метр.куб лаг боловсруулж, 238 тонн лаг шатаах хүчин чадалтай байх юм. Жилд 843,200 метр.куб лагийг дахин боловсруулж, шатаалтын явцад гарсан утаа, хий зэргийг өндөр технологийн агаар цэвэршүүлэх системээр шүүнэ. Улмаар лагийг боловсруулж устгах төдийгүй нийслэлийн хөрс, усны бохирдлыг бууруулах, үнэрийн голомтыг арилгах, эрчим хүч үйлдвэрлэх, хог хаягдлыг дахин ашиглах зэрэг олон талын ач холбогдолтой төсөл юм.

Төслийн нийт талбай ойролцоогоор 40,000 ам.метр байх бөгөөд СХД-ийн 20 дугаар хороо Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талд лаг шатаах үйлдвэрийг барихаар төлөвлөж буй.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох