Урлаг спорт
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ

Монгол айл бүрийн шинэ жилийн баярыг Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Баярын мишээл” хөтөлбөргүйгээр төсөөлөхийн аргагүй. Үүнээс гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газраас жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүнийг төв талбайд уламжлал болгон зохион байгуулдаг.
Тэгвэл “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлаас үүдэн нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран 51 жилийн түүхтэй “Баярын мишээл” шинэ жилийн баярын нэвтрүүлгийн “Улаанбаатарын мөнгөн шөнө - Баярын мишээл 2021” тусгай дугаарыг маргааш буюу энэ сарын 31-ний 22:00 цагт МҮОНРТ-ийн “Үндэсний телевиз”, “Монголын мэдээ”, “MNB спорт” суваг болон “Mongolian National Broadcaster” фэйсбүүк хуудсаар улс орон даяар хүргэнэ.
“Улаанбаатарын мөнгөн шөнө – Баярын мишээл 2021” тусгай нэвтрүүлгийн уран бүтээлчдийн багт өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад залуу баг хамт олон хуваарилагдан зохиолоо шинэлэг хэв маягаар боловсруулж, орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж ашиглан мөн Улсын онцгой комиссоос гаргасан заавар чиглэлийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллалаа. Тодруулбал, МҮОНТ-ийн “Студи 600”-д зохиомжит тайз засаж, хамгийн сүүлийн үеийн босоо болон шалны лед дэлгэц, лазер гэх мэт гэрлүүдээр тоноглон, 30 гаруй уран бүтээлчийн сор болсон уран бүтээлүүдийн зураг авалтыг “Red” болон “Sony FS7” камераар хийж, өнгө гэрэл, дуу дуугаралтын өндөр чанартай шинэ жилийн баярын тусгай контентыг бэлтгэн эрхэм үзэгчдийнхээ баяр дээр баяр хөөр нэмэхэд бэлэн боллоо.
Урлаг спорт
"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ
Урлаг спорт
Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.
Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Урлаг спорт
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.
-
Улстөр нийгэм2021/04/24
Б.Мөнхзаяа: Ерөнхийлөгч нийтийн эрх ашгийн эсрэг ГЭМТ ХЭРЭГ үйлдсэн байж болзошг...
-
Цаг үе2021/06/21
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Цаг үе2022/01/13
Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
-
Улстөр нийгэм2021/06/30
Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан Элчин сайд Жалгас Адилбае...