Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Үхрийн цул мах нэг килограмм нь 12500 төгрөгийн ханштай байна

Огноо:

,

ШӨХТГ-аас  Улаанбаатар хотын 4 дүүрэг, Орхон аймагт байрлах нийт 17 зах, дэлгүүрт хяналт шалгалт хийж байна.
 
Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 8500-8800, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 9500-11500, үхрийн цул мах 12500, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна.
 
Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Содон бөмбөгөр, Алтжин бөмбөгөр, зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.
 
-Содон бөмбөгөр, Алтжин бөмбөгөр, худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8500, үхрийн ястай мах 10500-11500, үхрийн цул мах 12000-12500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2250, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1200-1300, 2-р зэргийн гурил 1000-1100, цагаан будаа 2400-3800, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 900-1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000-3200, Хятад сонгино 1800-2000 төгрөгийн үнэтэй байна.
 
 Баянгол дүүрэгт байрлах Барс-2, Орхон, Гэгээ, Хороолол Бэст, Таван-Эрдэнэ зэрэг захууд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.
 
-Хяналт шалгалтад хамрагдсан дээрх захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7000-9000, хонины цул мах 8500-9500, үхрийн ястай мах 9300-11000, үхрийн цул мах 11000-12500, адууны мах 8000-9500, ямааны мах 7800-8000, Алтан тариан дээдийн дээд гурил 1900-2200, дээд гурил 1350-1500, 1-р зэргийн гурил 1150-1300, 2-р зэргийн гурил 850-1000, цагаан будаа 2200-4000, элсэн чихэр 2200-2500_ Монгол төмс 800-1100, Монгол лууван 1000-1800, Монгол сонгино 3000-3200, Хятад сонгино 1800-2000, Орос сонгино 2200-2800, Монгол өндөг 400
 
-Бэст худалдааны төвд Монгол сонгино 3000 төгрөг болж өмнөх өдрүүдээс 200 төгрөгөөр буурсан байна.
Барс-2 захад Монгол лууван 1000 төгрөг болж өмнөх өдрүүдээс 200 төгрөгөөр, Монгол төмс 800 төгрөг болж 200 төгрөгөөр тус тус буурсан байна.
 
Хан-Уул дүүрэгт байрлах Фермерүүд зах хяналт шалгалтад хамрагдлаа.
-Хяналт шалгалтад хамрагдсан захад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-8500, хонины цул мах 8800, үхрийн цул мах 12500, адууны мах 8800-9500, Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 1600, 1-р зэргийн гурил 1300, 2-р зэргийн гурил 900, цагаан будаа 2400-4000, Монгол төмс 800, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000, Орос сонгино 2500 төгрөгийн үнэтэй байна.
 
Улаанбаатар ХХК-ийн гурил кг тутамдаа 80 төгрөгөөр нэмэгдсэн байна.
 
Сонгинохайрхан дүүрэгт байрлах Сэлэнгэ зах хяналт шалгалтад хамрагдлаа.
Хяналт шалгалтад хамрагдсан захад худалдааны худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 9500, үхрийн цул мах 11000, адууны мах 8500, Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 500, 1-р зэргийн гурил 1250, 2-р зэргийн гурил 950, Монгол төмс 800, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000 төгрөгийн үнэтэй байна. Сэлэнгэ захад үхрийн мах ястай мах 9500 төгрөг болж өмнөх өдрүүдээс 500 төгрөгөөр, үхрийн цул мах 11000 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус буурсан байна.
 
Орон нутгийн мэдээлэл
Орхон аймгийн Энх үрс, Цэгээн, Алтан овоо, Эрдмийт зах, Сүлд, Дөрвөн бэрх зэрэг зах, хүнсний дэлгүүрд хяналт шалгалтад хамрагдлаа.
-Таван-Эрдэнэ захад өнөөдрийн байдлаар үхрийн мах 8000, хонины мах 6800, ямааны мах 5500 төгрөгний үнэтэй байна.
-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний болон махны үнэ тогтвортой байна.
-Орхон аймгийн Есөн-Эрдэнэ, Хүлэг захын Гурилны үнэ нэмэгдсэн гэх асуудлаар шалгалтын ажлыг эхлүүлж мэдээллийг хүргүүлнэ.
 
“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д
2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагийн байдлаар нийт 74 иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс 115 утсанд 19, чатботод 42, дуут шуудангаар 2, и-баримт 11 гомдол тус тус ирсэн байна.
 
 
 
 
 
Эх сурвалж: ШӨХТГ
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох