Урлаг спорт
БСШУСБХ: Музейн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын13-ны өдрийн хуралдаанаар Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам танилцуулсан юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ц.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа нар ажилласан бөгөөд хоёр удаа хуралдсан байна. УИХ-ын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан саналууд, иргэд байгууллагаас ирүүлсэн саналуудыг нэгбүрчлэн судалж саналын томьёоллуудыг боловсруулсан гэв. Үүнд, Засгийн газар нь төрийн өмчийн музейд үндэсний, улсын, бүс нутгийн гэсэн зэрэглэл тогтоох, үндэсний музей нь төрөл, үйл ажиллагааны чиглэлээр бусад музейг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллах заалтыг шинээр нэмж тусгасан байна. Түүнчлэн аймаг, нийслэл, сумын музей орон нутгийн байгаль, түүх, соёлын үнэт зүйлийг судлах, сурталчлах чиг үүрэгтэй байхаар, музейн үүсгэн байгуулагч музейн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжүүлэх үүрэгтэй байх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох томьёоллыг боловсруулжээ. Музей нь хуульд өөрөөр заагаагүй бол үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдээс хандив, тусламж авч болох, музейн санхүүжилт, хандив, тусламжийн эх үүсвэр хуульд нийцсэн, ил тод байх зэрэг заалтыг шинээр нэмж тусгасан гэв.
Түүнчлэн төслийн зарим зүйл, заалтыг тодорхой болгож, музей нь соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус, соёл, эрдэм шинжилгээний байгууллага байхаар саналын томьёоллыг боловсуулсан байна. Музейн дүрэмд заасан бол үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэл бүхий олон нийтийн зөвлөл ажиллаж болох бөгөөд зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрэм болон музейн үзмэртэй шууд харьцах албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын соёлын асуудал эрхэлсэн гишүүн тус тус батлахаар тусгасан байна.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, зарим тодруулгыг хийлээ. Музейн зэрэглэлийн талаар Ё.Баатарбилэг гишүүн тодруулсан бол музейн сан хөмрөг дэх бүтээлүүдийг дэлгэх, олон нийтэд үзүүлэх бололцоог бүрдүүлэх асуудлыг П.Анужин гишүүн хөндөж, музейн үзмэрийг шилжүүлэх, зарах эрх үүрэгтэй холбоотой зохицуулалтыг өргөтгөн, музей хоорондын хамтын ажиллагааны талаар зарчмын зөрүүтэй санал гаргахаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн С.Чинзориг музейн хадгалалт, хамгаалалтын талаар тодруулж, музейн ажилтнуудын нийгмийн асуудлаарх зохицуулалтын талаар тодруулж, хариулт авсан. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин музей бүрд орон нутгаасаа үзмэр худалдан авах төсвийг суулгах асуудлыг хуульчлах талаар санал хэлж байлаа.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг нар тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж, үг хэлсний дараа төслийг зүйл бүрээр хэлэлцэн, ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Төслийн 1, 2 дугаар зүйлтэй холбогдуулан санал гаргах гишүүн байгаагүй бол төслийн 3 дугаар зүйлд “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийн галерейн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна” гэсэн доор дурдсан агуулгатай 3.2 дахь хэсэг нэмэх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг “музей" гэж соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус соёл, эрдэм шинжилгээний байгууллагыг;” хэмээн өөрчлөн найруулахыг, төслийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, 5.5 дахь хэсгийг өөрчлөн найруулж, 5.5, 5.6 дахь хэсэг болгож, 5.6, 5.7 дахь хэсгийг хасахыг гишүүдийн олонх дэмжсэн. Мөн музейн дүрэмд заасан бол музейн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий олон нийтийн зөвлөл ажиллаж болох зохицуулалт бүхий төслийн 5 дугаар зүйлийн 5.8 дэх хэсгийг өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжсэн.
Түүнчлэн төслийн 6, 7, 8, 9, 11, 12, 13, 14, 16, 19 дүгээр зүйлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан, шийдвэрлэсэн. Мөн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Ийнхүү Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.Урлаг спорт
"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ
Урлаг спорт
Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.
Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Урлаг спорт
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.
-
Цаг үе2022/11/08
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Шударга мэдээ2025/06/02
Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөөтэй боллоо
-
Цаг үе2025/04/24
Жонбук мужийн Боловсролын газрын даргыг хахууль авсан хэргээр шалгаж эхэлжээ
-
Шударга мэдээ2020/12/04
Халдварын эрсдэл өндөртэй нөхцөлд ажиллаж буй эмч, сувилагч нарт шаардлагатай хэ...