Урлаг спорт
Шатрын дэлхийн аваргад Төрийн банк оролцож байна

Тус тэмцээнд оролцох дэлхийн топ корпорациудаас дурьдвал: “Credit Suisse”, “Microsoft”, “Deutsche bank”, “Paypall”, “Emirates”, “Bosch”, “Google”, “Goldman Sachs”, “Chase”, “Oracle”, “Deloitte”, “Bloomberg”, “American Express”, “Morgan Stanley”, “Samsung Electronics”, “Amazon” зэрэг шилдэг компаниудын нэрийн өмнөөс их мастерууд өрсөлдөх юм. Харин анхдугаар тэмцээнд дэлхийн супер их мастер Магнус Карлсэн Киндеред группын 1-р ширээнд тоглох бол ОХУ-ын супер их мастер Ян Алекса́ндрович Непо́мнящий Сбер банкны 1-р ширээнд, Голландын их мастер Аниш Кумар Гири Европа группын 1-р ширээнд тоглохоор мэдүүлгээ өгчээ.
Тус тэмцээн нь ямарваа нэгэн төлбөр хураамжгүй цахимаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Оюуны спортыг дэмжигч, Төрийн банкнаас дараах бүрэлдэхүүнийг Корпорациудын дэлхийн аваргад оролцуулахаар бэлтгэл сургуулилтыг базааж байна. Багийн ахлагч Арена Их мастер И.Отгонбат оролцох бол 1-р ширээнд Төрийн банкны ажилтан, тамирчин Их мастер Ц. Батчулуун, 2-р ширээнд Төрийн банкны "Зам тээврийн яам" Тооцооны төвийн захирал Ж. Цогзолбоо, 3-р ширээнд Их мастер Б. Мөнгөнтуул, 4-р ширээнд Төрийн банкны "Нарлаг дэнж" Тооцооны төвийн захирал Г. Лхагвадорж, 5-р ширээнд Төрийн банкны элч тамирчин дэлхийн шатрын холбооны мастер Д. Мөнхзул, 6-р ширээ Төрийн банкны "Өргөө" Тооцооны төвийн захирал С. Содгэрэл нар Монгол Улсаа төлөөлөн оролцох юм байна.
Дээрх шилдэг компаниудтай өрсөлдөж, Монгол Улсаа төлөөлөн тэмцээнд оролцох шатарчиддаа өндөр амжилтыг хүсье!
Багуудын жагсаалт: www.chess-results.com/tnr549090.aspx?lan=1&art=16&flag=30
Арга хэмжээний вэбсайт: https://worldcorporate.fide.com
Урлаг спорт
"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ
Урлаг спорт
Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.
Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Урлаг спорт
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.