Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний дүнд халдварын 33 голомтыг шинээр илрүүллээ

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, Шуурхай штабын дарга Р.Чингис, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Д.Бямбадорж нар нийслэл хот Бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил,  авсан арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.  

Засаг дарга Д.Сумъяабазар “Энэ хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Юуны түрүүнд тэвчээртэйгээр 12 хоногийн хугацаанд хөл хорионд орж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдсан Нийслэлчүүддээ баярлалаа. Мөн Дүүргийн онцгой комиссынхондоо баярлалаа. Өдөр шөнөгүй, нойр хоолоо умартан ажилласан бүх төрийн албан хаагчдадаа баярлалаа.  Зөвхөн нийслэлийн төр захиргааны байгууллагын 15 мянга орчим алба хаагч гурван ээлжээр бэлэн байдалд ажилласан.  Үндсэндээ хангалт зохион байгуулалт хэрэгжилтийг зохицуулах чиг үүрэгтэйгээр бид ажилласан. 

“Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд 2021 оны 02-р сарын 08-10-нд нийт 808 байгууллагын 62,646 төрийн албан хаагч, ажилтныг шинжилгээнд хамруулсан.     2021 оны 02.11 нээс 02.13-ны өдрийн хооронд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг есөн дүүрэгт зэрэг эхлүүлж нийт 109,068 хүнийг  хамруулаад байна. Үүний 67,003 нь явуулын багаар, 42,065 нь шинжилгээний суурин цэгээр хийгдсэн байна. 

Тодруулбал,  нийт  хугацаанд “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-нд 442 мянга 303 өрхийг шинжилгээнд хамруулсан. Үүний 287 мянга гаруй нь явуулын багаар, 155 мянга нь суурин шинжилгээний цэгээр хийгдлээ.  

Шинжилгээг авах үйл явцад нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор 7279 эмч, эмнэлгийн ажилтан, 5849 бусад албан хаагч, нийт 13128 албан хаагч ажилласан. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа, төрийн албан хаагчдыг халдвар илрүүлэх шинжилгээ ажиллагааны хүрээнд нийт 504 мянган иргэнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулаад байна”  гэлээ.  

Харин энэхүү  шинжилгээг зохион байгуулсны дүнд ард иргэдийн дунд байсан 126 тохиолдлыг илрүүлж, өнөөдрийн байдлаар 549 хүн тусгаарлалтад байна.  Мөн коронавирусийн халдварын 33 голомтыг  илрүүлжээ. 

ӨНӨӨДРӨӨС ДҮҮРЭГ БҮРт 2-3  ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГ АЖИЛЛАНА

Түүнчлэн  өнөөдрөөс  эхлэн дүүрэг бүрд  2-3 цэг байгуулж,  коронавирусийн шинжилгээ авна. Үүнд: 

Шинжилгээний төвүүдийн  байршил:  

Баянгол:

-20-р сургууль

-13-р сургууль

Баянзүрх: 

-69-р сургууль /Шавь цогцолбор/ 

-48-р сургууль 

-84-р сургууль 

Сонгинохайрхан: 

-62-р сургууль

-36-р сургууль

-67-р сургууль

Сүхбаатар:

-3-р сургууль

-58-р сургууль

Хан-Уул: 

-18-р сургууль

-34-р сургууль

Чингэлтэй: 

-39-р сургууль

-50-р сургууль

Багануур:

-Халдвартын тасаг

-Нийгмийн эрүүл мэндийн төв

Налайх:

-Амбулаторийн хуучин байр

Багахангай:

-Эрүүл мэндийн төв зэрэг  цэгүүдэд  зайлшгүй шаардлагатай (буяны ажил, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөө орон нутагт явах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэх мэт) тохиолдолд холбогдох баримт бичиг, зөвшөөрлийг үндэслэн шинжилгээ өгөх  боломжтой юм.  Тэгэхдэ иргэд eruul.gerege.mn сайтаас урьдчилан цаг авч, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрийн ойролцоо цэгүүдэд үйлчлүүлнэ.  

Харин “Нэг хаалга-Нэг шинжилгээ” дүүргүүдэд хийгдсэн байдлаар нь хэлбэл:  

Сонгинохайрхан: 86540

Баянгол: 67645

Чингэлтэй 42023

Сүхбаатар: 41103

Хан-Уул: 69093

Баянзүрх 117836

Налайх: 10013

Багануур: 6831

Багахангай 1219 өрхийг хамруулжээ. 

Харин өнөөдрөөс нийслэлд  хатуу хөл  хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь  хэвийн  ажиллаж эхэлсэн. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан,  аж ахуйн нэгжүүд дагаж мөрдөх нийтлэг  журам, түр журмыг  мөрдөж ажиллахыг  Нийслэлийн Засаг дарга хэллээ.  Мөн цаашид Улаанбаатар хотын хэмжээнд хатуу хөл хорио  тогтоохгүй гэсэн  байр суурьтай байгаагаа Хотын дарга хэллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.

Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.

Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ

Огноо:

,

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Огноо:

,

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.

Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.

Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох