Цаг үе
Төрийн албаны шалгалтад бэлтгэгчдэд зориулсан гар утасны аппликэйшн гарлаа

Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шалгалтад бэлтгэгч иргэд та бүхэнд зориулан “e-taz” гар утасны аппликэйшнийг бэлтгэн хүргэж байна. 2020-2021 онд уг аппликэйшний хөгжүүлэлтийг хийж, эхний хувилбар нь андройд гар утасны системд эхлэн гарлаа.
Шалгалтад бэлтгэгч хэн бүхэн өөрийн мэдээллээ бүртгүүлэн орж, холбогдох хууль, журамтай танилцах, төрийн албаны шалгалтын жишиг тест бөглөх, загвар үүсгэн өөрийгөө сорих, видео шторк, заавар, шалгалттай холбоотой Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэн гаргасан албан ёсны ном, гарын авлагатай танилцах, татан авах боломжтой.
Гол онцлог нь үнэ төлбөргүйгээр татан авч ашиглах юм. Төрийн албаны төв байгууллагаас албан ёсны гар утасны аппликэйшн гаргаснаар бусад аппликэйшний агуулга, сорил, даалгавраас бэлтгэх шаардлагагүй болж, шалгалтад бэлтгэгчдээс ирдэг “энэ аппликэйшнээс бэлтгэвэл хэр бол”, “аль нь сайн бэ” гэсэн асуулт, эргэлзээ байхгүй болох юм.
Андройд гар утсанд татах бол доорх линк дээр дарна уу. https://play.google.com/store/apps/details?id=mn.lvg.taz
Жич: Тун удахгүй iphone утсанд зориулсан хувилбар гарах болно гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
-
Цаг үе2021/03/01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2020/03/30
Зам тээврийн хөгжлийн сайдад зөвлөмж хүргүүлэв
-
Цаг үе2023/04/28
Монголд анх удаа “Лабораторийн мэргэжилтний долоо хоног”-ийг зохион ...
-
Шударга мэдээ2022/03/01
ГХЯ: Нөхцөл байдал хамгийн хүнд байгаа Харьков хотоос оюутнууд бүрэн гарч чадлаа...