Улстөр нийгэм
Цэцэд санаархсан “хараат” нэр дэвшигчид хэн нь хэн бэ

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гаригт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр дэвшигчээс нууц санал хураалтаар 2-г нь сонгож, УИХ-д санал болгох юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 65-2-т зааснаар “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилох ёстой. Харин 64-2-т “Үндсэн хуулийн Цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна гэж заасан байдаг. Гэтэл 17 нэр дэвшигчид дунд Үндсэн хуулийн энэ шаардлагад үл нийцэх “хараат” гэж хэлж болохоор хэд хэдэн хүн байгаа нь олны анхаарлыг татаж эхэллээ. Тэд хэн бэ?
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн нөхрийг зүтгүүлжээ
Дугардоржийн Баяндүүрэн. “Сонгуулийн ерөнхий хорооны” гэдгээрээ олонд танигдсан, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхөр. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Төрийн захиргааны байгууллагуудад зааварлагч, коодификаторчоос эхлээд СЕХ-ны Ажлын албанд нарийн бичгийн дарга, референт, Ажлын албаны дарга, гишүүнээр нь насаараа ажилласан нэгэн. Үндсэн хуульд заасан хууль зүйн өндөр мэргэшилтэй гэхээсээ улс төрөөр ялангуяа 2000 оноос хойшх улстөрийн бүх сонгуулиудад гар бие оролцон сайн, муу бүх ажлыг гардан хийсэн гэдгээрээ улстөрийн нөлөөлөлд автсан хүн. Эхнэр З.Нарантуяа нь 2016-2020 оны УИХ-ын сонгуульд Зандаахүүгийн Энхболдын дэмжлэгээр АН-аас нэр дэвшин парламентийн гишүүн болж байсан. Одоо хоёр хуваагдсан АН-аас Женкогийн гэх АН-ыг дэмжиж АН-ын даргын сунгаанд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн менежерээр ажиллаж байгаа. Энэ нь Д.Баяндүүрэнг АН-аас хараат, тэртусмаа Ерөнхийлөгч Х.Баттулгын шууд төлөөллийн хүн хэмээн хардаж болно. Ийм хүн Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой асуудлыг Цэцээр хэлэлцэх гэж буй эгзэгтэй үед Цэцийн гишүүнд нэр дэвшиж буй нь Үндсэн хуулийн 64-2 дахь заалт буюу хараат бус байх шаардлагыг хангахгүй хэмээн хуульчид ярьж байна. Хэрэв тэрбээр Дээд шүүхээс санал болгох хоёр хүний нэг болж гарч ирвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцэд шахалт үзүүлсэн шигээ Дээд шүүхийн шүүгчдэд ч нөлөөлсөн гэж хардах бүрэн үндэстэй юм.
МАХН-ын дарга Н.Энхбаяр найзыгаа Цэцэд 2 дахиа зүтгүүлж байна
Дорждамбын Зүмбэрэллхам: Энэ хүн Цэцийн гишүүн болохоор 2 дахиа зүтгэж буй. 2017 онд одоогийн Цэцийн дарга Н.Чинбат, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж нартай хамт нэр дэвшин өрсөлдсөн ч тодорхойгүй шалтгаанаар нэрээ татсан байдаг. Харин энэ удаад улс төрийн ямар тоглолтод орсныг таашгүй. Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгч байх үед зөвлөхөөр ажиллаж байгаад БНСУ-д Элчин сайдаар томилогдож байсан түүнийг Н.Энхбаярын найз гэдэг. Тэрбээр МАХН-ыг МАН-тай нэгдэхээр яригдаж буй энэ үед Цэцийн гишүүнээр 2 дахиа нэрээ дэвшүүлсэн нь анхаарал татахгүй байхын аргагүй юм. Энэ удаад нэрээ татах эсэхийг таашгүй.
Лу.Болдын дагуул
Отгонбаярын Машбат: Ерөнхийлөгч Баттулгын зөвлөх Лу.Болдыг хаана очно, тэнд дагаж явдаг “сүүдэр” нь хэмээн түүнийг тодорхойлж байна. Лу.Болдыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга байхаас эхлэн туслахаар нь ажилласан гэдэг. Сүүлд ГХЯ-ны сайд болоход зөвлөхөөр нь ажилласан. Лу.Болдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр нь ажиллахад Аюулгүй байдал судлалын хүрээлэнг гэх төрийн өмчит тинк-танк байгууллагын захирал болсон бололтой.
Хууль, улстөрийн чиглэлээр мэргэшсэн байх шалгуурыг хангаагүй ч Ерөнхийлөгч Х.Баттулга зөвлөхийнхөө “сүүдрийг” Цэцэд нэр дэвшүүлээд байгаа нь тохиолдол гэж хэлвэл худал болно байх.
МоАХ-ны анхны партизан
Чүлтэмийн Отгонбаяр: УИХ-ын гишүүн асан. 1996-2000 онд Баянхонгор аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшин парламентийн гишүүн болж байсан. МоАХ-ны анхны эмэгтэй партизануудын нэг. Ерөнхийлөгч Х.Баттулгатай ардчиллын партизан, нутаг нэгтэй гэдгээрээ улс төрд нэг баг болж явдаг.
УИХ-ын гишүүн байхдаа гай ч болоогүй, гавьяа ч байгуулаагүй.
Өмгөөлөгч Б.Пүрэвнямын суудлыг залгамжлагч
Банзрагчийн Ганбаатар: Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч асан. Хууль зүйн магистр. Хуульчдынхаа дунд эцэг хуулийг хамгаалах хэмжээний мэргэшсэн хуульч гэж хүлээн зөвшөөрөгддөггүй. Зөвхөн өмгөөллийн салбарт ажилласан туршлагатай нэгэн аж. Түүнийг өмнө нь Цэцийн гишүүн байсан өмгөөлөгч Б.Пүрэвнямын нөлөөгөөр Цэцийн гишүүнд нэр дэвшсэн гэсэн яриа өмгөөлөгчдийн дунд байна.
Ц.Элбэгдоржийн Цэцэд сойсон хүн ил гарлаа
Дашдэвэгийн Эрдэнэчулуун: Хуулийн салбарт нотариат, арбитрчаар ажилласан намтартай. Шүүхийн Ерөнхий зөвлөлд мэргэжилтэн, гишүүн, Дээд шүүхэд Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үеэс ШЕЗ-д ахлах мэргэжилтнээр ажиллаж, шүүхийн салбарын карьерээ эхэлсэн. ШЕЗ-ийн гишүүн асан тэрбээр шүүгчдэд нөлөөлнө гэсэн хардлага бий.
МАН-ын нэртэй хуульчийг хүүгээр нь дамжуулан урвуулсан уу
Ванчигийн Удвал: Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан. 10 гаруй жилийн өмнө Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдож байсан. Одоо 2 дахиа Цэцийн гишүүнд нэр дэвшиж байгаа.
Тэрбээр Цэцийн гишүүн байх хуулийн шалгуур шаардлагыг хангасан, хуулийн салбарын хүлээн зөвшөөрөгдсөн төлөөллийн нэг мөн. Гэхдээ түүний хүү С.Майзоригийг сүүлийн үед улс төрийн том тоглоомын нэг хэсэг болсон хуульч гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас дахин нэр дэвшсэн тохиолдолд МАН-аас нэр дэвших хамгийн том өрсөлдөгч гэж үзэж байсан Сү.Батболдыг “оффшороор” намхан ажиллагааг энэ залуу удирдан зохион байгуулж буй. Олон улсын шүүхэд өгсөн шоуг хийсэн гол эзэн бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулгын итгэл хүлээсэн хуульчдын нэг аж. Тиймээс МАН-ын гишүүн, нэр хүндтэй хуульч ээжээр нь дамжуулан Цэцэд нөлөөллөө үүсгэхээр В.Удвалыг ийнхүү дахин нэр дэвшүүлээд байгаа аж.
Гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөл Цэцэд шургалах уу?
Баасанхүүгийн Ганзориг: Улс төрд чимээ алдарсан ч сүүлийн үед Оюутолгойн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөх олон түмний шаардлагад гүйцэгдээд байгаа Ерөнхийлөгч асан Н.Багабанди ч Цэцэд өөрийн хүнээ оруулахаар чимээгүй зүтгэж байна. Тэр хүн нь МАН-ын “Шинэ зуун” төвийн дарга гэх Б.Ганзориг аж. Тэрбээр Үндсэн хуулиар Цэцийн гишүүнд тавигддаг шаардлагыг үл хангах, хууль болон улс төрөөр ч мэргэшээгүй энэ салбарт огт танихгүй шахам нэгэн гэнэ. Харин түүний намтарт гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны ассоциац гэх ТББ-ын ТУЗ-ын дарга, Ерөнхийлөгч гэсэн ажлын түүх байгаагаас харахад тэрбээр Оюутолгой зэрэг гадаадын томоохон хөрөнгө оруулалттай компаниудын ашиг сонирхлыг хамгаалах Цэц дэх бас нэг “хараат” гишүүдийн нэг болно гэсэн болгоомжлол байна.
Хуульд биш зөвхөн Ц.Нямдоржид захирагдах хүн Цэцэд шургалах уу
Ганбатын Элбэгсайхан: МАН-ын угшилтай нэгэн. Тэр дундаа ХЗДХЯ-ыг өмчилж авсан мэт үе үеийн Засгийн газарт энэ салбарын сайдын албан тушаалыг хашдаг байсан Ц.Нямдоржийн гараар бэлтгэгдсэн хуульч. Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайд байх үед энэ яамны дэд сайдаар ажиллаж байсан түүнийг Цэцийн гишүүнээр томилуулахаар Ц.Нямдорж санаа тавьж байна. Магадгүй шүүгчид ч дэмжих байх. Гэхдээ Цэцийн гишүүнээр томилогдсон тохиолдолд энэ хүн хуульд биш, зөвхөн Ц.Нямдоржид захирагдана гэсэн яриа хуульчдын дунд байна.
УИХ-ын даргын “багийн” нэр дэвшигч
Жуужаагийн Эрдэнэбулган: Хууль зүйн доктор. Шинэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн Ажлын хэсэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, зөвлөх Д.Лүндээжанцан нартай нэг баг болон ажилласан хуульч. Энэ нь түүнд Үндсэн хуулийг хамгаалах эрхийг олгож магадгүй ч хуульчдын дунд түүнийг “онолын” хуульч хэмээн үнэлдэг юм байна. Учир нь МУИС-д багшаас эхлээд Хууль зүйн сургуулийн захирал хүртэл ажилласан тэрбээр практик туршлагагүй. Тиймээс УИХ-ын дарга, зөвлөх нар түүнийг шүүгчдээр хичнээн дэмжүүлж гаргаж ирсэн ч Цэц дэх маргаантай хэргүүдэд зангарагтай шийдвэр гаргахад жульдах магадлалтай.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Улстөр нийгэм2020/12/28
ЭМЯ-ны ээлжит мэдээлэл /2020.12.28/
-
Улстөр нийгэм2024/05/20
Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliam...
-
Улстөр нийгэм2023/09/07
Арьс, ширний салбарт байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх төслийн судалгааны дүн...
-
Цаг үе2023/10/02
Таван настай хүүхэд 10 давхрын цонхоор унаж, амиа алджээ