Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхитай байна.

2021 оны 05 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас  орно.

Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар  секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөдийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 22-27 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн  хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. 14-16 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ.  Ялимгүй хур тунадас орно.  Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед  секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна  13-15 хэм дулаан байна.

2021 оны 05 дугаар сарын 14-нөөс 05 дугаар сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд  баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 14-нд говь, талын нутгаар, 16-17-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-нд нутгийн зүүн хагаст, 17-нд нутгийн баруун хагаст сэрүүн байна. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд автомашин онхолдож, нэг хүн гэмтжээ

Огноо:

,

Орон нутгийн замд автомашин онхолдож, нэг хүн гэмтжээ. Тодруулбал, “Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг дэвсгэрт автомашин онхолдсон байна” гэх дуудлага энэ оны долоодугаар  сарын 19-ний 13:30 минутад цагдаагийн байгууллагад иржээ.  

Бүртгэгдсэн дуудлага, мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 34 настай, эрэгтэй “Ж” нь Toyoya Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, 35 настай, эмэгтэй, “Б” гэмтсэн байна.

Орон нутгийн зам хурдны зам биш. Иймээс Орон нутгийн замд зорчиж байгаа иргэд аюулгүй байдал, жолооч нар хурдаа хэтрүүлэхгүй зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Мөн согтууруулах ундааны зүйл  болон айраг амссан ч жолооны ард суухгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарих ажил 40.3 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины ажил 40.3 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал мал бүхий 21, 32, 33, 34 дүгээр хороонд 14562 үхэр, 3611 хонь, 3968 ямаа, 920 гахайд вакцин хийсэн байна.

Мөн Сонгинохайрхан дүүрэг дэх мал эмнэлгийн тасгийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч мал бүхий хороодын хэсгийн ахлагч нартай хамтран вакцин хийлгэсэн өрхүүдэд вакцинд хамрагдаагүй мал, амьтан үлдсэн эсэхийг дахин лавлаж мал, амьтныг бүрэн хамруулах ажлыг зохион байгуулж байна. Малын вакцины  зарлан мэдээллийг хороодын хэсгийн ахлагч нар иргэдэд хүргэн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Олон улсын хүний үүргийн өдөр”-ийг Монгол Улс анх удаа тэмдэглэлээ

Огноо:

,

Монгол Улс “Олон улсын хүний үүргийн өдөр”-ийг анх удаа албан ёсоор энэ жил (07/10) тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээг Жэй Си Ай Монгол байгууллага санаачлан, Улаанбаатар хотын төв Чингисийн талбай дээр зохион байгуулсан бөгөөд дотоод, гадаадын оролцогчид болон олон нийтийн анхаарлыг татсан өргөн хүрээтэй үйл явдал боллоо.


Тус арга хэмжээний үеэр хүний үндсэн долоон үүрэг болох амьдралыг хамгаалах, хүн төрөлхтөнд үйлчлэх, ирээдүйг тогтвортой байлгах, хөгжил цэцэглэлтийг бүтээх, хүний онцлогийг хүндэтгэх, өөрийгөө хөгжүүлж бусдад заах, хариуцлагатай манлайлах зэрэг сэдвээр долоон илтгэгч онцлох илтгэлүүд тавьж, эдгээр зарчмуудыг Монголын уламжлалт үнэт зүйлстэй хэрхэн уялдуулах талаар онцлон дурдсан юм.


Илтгэгчдийн дунд Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, О.Батнайрамдал, мөн Жэй Си Ай Монгол байгууллагын манлайлагчид, тэр дундаа Жэй Си Ай Монгол байгууллагын 2024 оны Үндэсний ерөнхийлөгч Э.Энхдэлгэр, Жэй Си Ай Импакт салбар байгууллагын Ерөнхийлөгч Б.Болортуяа, нар багтсан байна. Арга хэмжээнд биечлэн 200 гаруй хүн оролцсон бол лайв стримээр 3,000 гаруй хүн үзэж сонирхжээ.

Мөн Жэй Си Ай Энэтхэг байгууллагаас санаачлан хэрэгжүүлсэн, дэлхийн 24 орны оролцоотой, 24 цагийн турш тасралтгүй үргэлжилсэн “The Sun Never Sets on JCI” олон улсын соёлын марафонд Монгол Улсаас оролцлоо. Монгол Улсын төлөөлөгчид энэхүү дэлхийн хэмжээний хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, хүн төрөлхтний өмнө хүлээсэн нийтлэг үүрэг хариуцлага, ёс зүйн манлайллын ач холбогдлыг тодотгож чадсан.

Арга хэмжээний төгсгөлд оролцогчид болон олон нийтэд хандан, жил бүрийн 7 дугаар сарын 10-ны өдрийг НҮБ-аас албан ёсоор "Олон улсын хүний үүргийн өдөр" болгон зарлуулах өргөдөлд цахим гарын үсгээ зурж дэмжихийг уриаллаа.

Монгол Улс ийнхүү “Олон улсын хүний үүргийн өдөр”-ийг анх удаа тэмдэглэснээр дэлхийн хариуцлага, тогтвортой хөгжил, ёс зүйн манлайллыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх чухал алхмыг хийлээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох