Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: "Найрамдал" цогцолборын барилгад их засвар хийж, цаашид тухайн бүсэд газар эзэмших эрх олгохгүй

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд Олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслан, Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй Хүүхэд  залуучуудын театр, "Бамбарууш кафе", Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, "Хүрээ амаржих" газарт ажиллалаа.  

Эхлээд "Найрамдал" Олон улсын хүүхдийн зуслангийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр зуслангийн удирдлагууд "Өвлийн оргил ачааллын үед дөрвөн зуухаа галлахад технологийн алдагдал үргэлж гардаг. Энэ жил 70 гаруй сая төгрөгийн урсгал засвартай байгаа. Нүүрсний зардал их бөгөөд жилд 430 гаруй сая төгрөгийн дулаалгын зардал гарч байна. Анхдагч үнээр нүүрс авах боломж алга. Уурын зуухны хувьд 2012 оноос хойш нэг ч урсгал засвар хийгдээгүй. Орбитоос Найрамдал орох замын асуудал хүнд байна" гэдгийг хэллээ.  

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Найрамдал зуслангийн эргэн тойронд дахиж газар олголт хийгдэхгүй талаар Засгийн газрын шийдвэр өнөөдөр гарсан. “Найрамдал” зусланд иж бүрэн засвар хийнэ. Энэ засварт уурын зуухны асуудал орно. Олон улсын хүүхдийн зуслан болох ажил хийгдэнэ. "Найрамдал -2" зуслангийн ажил Хөвсгөл аймагт хийгдэж, улсын төсөвт тусгагдахаар болсон" гэв. 

Дараа нь Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй Соёлын ордны барилгын явцтай танилцлаа. Засгийн газраас Нийслэлийн СХД-ийн тавдугаар хороонд баригдаж байгаа Соёлын ордны барилгыг Хүүхэд залуучуудын театр болгохоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Хүүхэд залуучуудын  оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцаж, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдүүлэх зэрэг зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан юм. Одоогоор барилгын ажил 65 хувьтай, энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Театр 110 уран бүтээлч, ажилтан ажиллах бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар боллоо.  


Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар "Бид та бүхнийхээ итгэлийг алдахгүй. 70 жил хөгжсөн театрынхаа үргэлжлэлийг бид авч явна. Түүхэн үйл явдал хэдий боловч энэ театрын ажиллаж байсан, одоо цаашдаа ажиллах уран бүтээлчид бүгд та бүхний итгэлийг алдахгүйгээр ажиллана гэдгээ амлаж байна. Дээрээс нь хүүхэд залуучуудад оюуны хөрөнгө оруулалт төдийгүй хүмүүжил, ёс суртахууны өргөн мэдлэгийг тэлэх том гарц гэж харж байна" гэдгийг хэллээ.  

Мөн “Бамбарууш” кафег хуучин зориулалтаар үйлчилгээг нь сэргээхээр болсон. Тус кафе 1970-1990 онд ийм нэртэй үйл ажиллагаа явуулж байгаад, өмч хувьчлалаар хувьчлагдаж,  нэршил, чиглэл нь өөрчлөгджээ. Тэгвэл одоогийн эзэмшигчид нь хуучин зориулалтаараа төдийгүй хүүхдийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар болсон юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотод “Бамбарууш” кафе болон хүүхэд, залуучуудын түүхтэй холбоотой олон сайхан газар бий. Уламжлалт, дурсгалт газруудаа нээж, нэршлийг нь сэргээж байгаа нь хүүхэд, багачуудын ирээдүйд олон сайхан дурсамж бүтээж байгаа хэрэг гэдгийг онцоллоо. 

"Моннис" группийн үйл ажиллагаа хариуцсан захирал н.Мөнхбаатар "Бидний зүгээс "Бамбарууш" кафег нийгмийн хариуцлагын хүрээнд бизнесийн чиглэлээр биш хүүхдүүдэд хандсан эрүүл хооллолт, сургалтын төвтэй, номын сантай цогц төв байхаар тохижуулах шийдвэр гаргасан. Заавал төр гэлгүй хувийн хэвшил ч өөрсдийн санаачлагаар хүүхдийн сайн сайхны төлөө бүтээн байгуулалт хийх ёстой. Энэ ч утгаараа "Бамбарууш" кафег хуучнаар нь ашиглах шийдвэр гаргасан" гэлээ.  

Үүний дараагаар Нийслэлийн Хүрээ амаржих газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллав. Эмнэлгүүдийн барилга болон бусад асуудалтай газар дээр нь танилцаж заримыг нь шийдвэрлэхээр боллоо. Тухайлбал, Хүрээ амаржих газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгад их засвар хийхэд шаардагдах хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгахаар боллоо. 1959 онд байгуулагдсан Хүрээ"амаржих газар л гэхэд 85 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Цаашид Засгийн газраас Улаанбаатар хот дахь амаржих газруудын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор шат дараатай арга хэмжээг авч ажиллана. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв

Огноо:

,

Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.

Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.

Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв

Огноо:

,

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв

Огноо:

,

Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.

Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.

Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.

Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.

Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.

Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.

Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе4 цаг 2 минут

“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залила...

Шударга мэдээ4 цаг 6 минут

Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ

Улстөр нийгэм4 цаг 9 минут

Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцэ...

Улстөр нийгэм4 цаг 11 минут

ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүж...

Шударга мэдээ4 цаг 13 минут

Угаар мэдрэгчийг унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаа...

Улстөр нийгэм4 цаг 16 минут

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өр...

Цаг үе4 цаг 19 минут

Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв...

Цаг үе4 цаг 23 минут

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар са...

Улстөр нийгэм4 цаг 29 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын П...

Цаг үе5 цаг 6 минут

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Санал болгох