Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудтай “Хариуцлагын гэрээ” байгууллаа

Огноо:

,

Энэ сарын 26-ны бямба гарагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Тус уулзалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Монголын Ресторан, зоогийн газрын холбоо ТББ-ын тэргүүн М.Есөнмөнх тэргүүтэй албаныхан оролцов.

Уулзалтаар хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулсан юм. Хариуцлагын гэрээг байгуулсан аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаагаа өнөөдрөөс хэвийн үргэлжлүүлэх боломжтой болно.  Гэхдээ гэрээнд заагдсан халдвар хамгааллын дэглэмийг мөрдөөгүй тохиолдолд хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авах юм. 

Хариуцлагын гэрээний зүйл заалтууд нь халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхтэй холбоотой энгийн дүрэм журмуудыг тусгасан буюу ширээ хоорондын зай барих, хүний бөөгнөрөл үүсгэн, үйлчлүүлэгчийн тоог хүчин чадлын 50 хувиас хэтрүүлэхгүй байх, халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тун аваагүй ажилтныг ажиллуулахгүй, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан үйлчлүүлэгчид үйлчлүүлэх зэргийг тусгажээ.

Энэ үеэр “Аж ахуй нэгжүүд хариуцлагын гэрээгээ ухамсарлан, өөрсдийгөө болоод үйлчлүүлэгчдээ эрсдэлээс хамгаалан ажиллах”-ыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уриаллаа.

“Цар тахлын хүнд үед халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөн үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуй нэгжүүд бусад хариуцлагагүй байгууллагуудаас шалтгаалан хохирч байна. Иймд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж ажиллах боломжтой байгууллагуудад үйл ажиллагаагаа нээх боломж олгон, “Хариуцлагын гэрээ” байгуулж буйд сэтгэл хангалуун байна” хэмээн Монголын Ресторан, зоогийн газрын холбоо ТББ-ын тэргүүн М.Есөнмөнх хэллээ.

“Хариуцлагын гэрээ”-г ресторан, зоогийн газар, кафе, кофе шоп, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар зэрэг 2510 ААН, иргэнтэй байгуулах юм. Аж ахуй нэгжүүдээ ялгахгүйн үүднээс энэ удаагийн “Хариуцлагын гэрээ”-ний үр дүнг үндэслэн бусад салбарын байгууллагуудаа үе шаттайгаар нээх байдлаар ажиллана хэмээн Хотын дарга мэдэгдэж байсан юм. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулах, зөвлөлдөх уулзалтаар тус салбарт тулгамдаж буй асуудлыг сонсож, үйлчилгээний байгууллагуудаас ирсэн асуудлуудад хариулт өгөв. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж, мөрдөх тухай мэдээлэл,  Коронавируст халдварын гадаад орчинд амьдрах чадварын тухай судалгаа, түүнийг хэрхэн ариутган, халдваргүйжүүлж, эрсдэлээс сэргийлэх талаар зөвлөмж, зөвлөгөөг өгсөн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.

Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.

Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ

Огноо:

,

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Огноо:

,

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.

Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.

Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох