Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Энэ онд малчид ямар компанид ноосоо тушааснаар урамшуулалд хамрагдах боломжтой вэ

Огноо:

,

Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журмын дагуу 2021 онд хонь, тэмээний ноосны урамшууллын баримт олгох боловсруулах үйлдвэрүүдийн жагсаалтыг хүргэж байна. Өөрөөр хэлбэл, малчин та доорх аж ахуйн нэгжүүдэд ноос тушааснаар мөнгөн урамшуулалд хамрагдах боломжтой юм.

2021 ОНД ХОНИНЫ НООСНЫ УРАМШУУЛЛЫН БАРИМТ ОЛГОХ
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ЖАГСААЛТ
  1. "Алтайн түмэн сүрэгтэн" Хоршоо
  2.  "Анжел фелтинг" ХХК
  3.  "Ашид ноос" ХХК
  4.  "Баатар хайрхан эсгий" ХХК
  5.  "Багануур эсгий" ХХК
  6.  "Бампүлс" ХХК
  7.  "Бат баян дагналтай" ХХК
  8.  "Батдэлгэр" ХХК
  9.  "Бат цагаан эсгий" Хоршоо
  10.  "Баян гичгэнэ" Хоршоо
  11.  "Баянгонгор" ХХК
  12. "Хэрлэн галуут" Хоршоо
  13.  "Бор майхан" Хоршоо
  14.  "Бохирго даваа" ХХК
  15.  "Буян булаг өрнөх" Хоршоо
  16.  "Бүлээн ус эрдэнэ" Хоршоо
  17.  "Вүүл ворлд И Кей Эс" ХХК
  18.  "Гал мичид" Хоршоо
  19.  "Галт бадрах" ХХК
  20.  "Ган солир" ХХК
  21.  "Гэцэл" Хоршоо
  22.  "Далибарай" ХХК
  23.  "Дархан бурхантын эсгий" ХХК
  24.  "Дөрвөлжийн бэл" ХХК
  25.  "Дөрвөн булаг увс" ХХК
  26.  "Дөрвөн гэгээн эрдэнэ" ХХК
  27.  "Дөрөөнуурын шим" ХХК
  28.  "Дулаан бэлэг" Хоршоо
  29.  "Дэвжих эсгий" ХХК
  30.  "Ентүм" ХХК
  31.  "Жавхлант гүрэм" Хоршоо
  32.  "Жана ауыл" Хоршоо
  33.  "Жаргалантын итгэлцэл" Хоршоо
  34.  "Жин корона" ХХК
  35.  "Жи эс эф" ХХК
  36.  "Жонон мөнх" ХХК
  37.  "Зөөлөн цагаан эсгий" Хоршоо
  38.  "Зуут нэгдэл" ХХК
  39.  "Инэл кашмир" ХХК
  40. "Их онь" ХХК
  41.  "Кенже дара" ХХК
  42.  "Лидер кашемир" ХХК
  43.  "Замтын нэгдэл" Хоршоо  
  44.  "МАДУ" ХХК
  45.  "Могол ноос" ХХК
  46.  "Монгол текстайл" ХХК
  47.  "Монтекс файбер" ХХК
  48.  "Монпеллетс" ХХК
  49.  "Мөнгөн зээг" Хоршоо
  50. "Мөнх түмэн хишигт" ХХК
  51.  "Мөнх тулгат очир" ХХК
  52.  "Ноос ирээдүй" ХХК
  53.  "Ноосон зангилаа" Дундын Хоршоо
  54.  "Нөөлөгт хайрхан" ХХК
  55.  "Нүүдэлчин дулаалга" ХХК
  56.  "Нүүрэнтэйн эсгий" ХХК
  57.  "Нэхээсгүй эдлэл" ХК
  58.  "Орхон эсгий" ХХК
  59.  "Өвгөдийн мөнгөн тайга" ХХК
  60.  "Өвхийн буян" Хоршоо
  61.  "Өгөөж шим" ХХК
  62.  "Өлзий цагаан" ХХК
  63.  "Өлзийт нуур дэлгэрэх" Хоршоо
  64.  "Өүлэн эх" Хоршоо
  65.  "Самын ухаа" ХХК
  66.  "Сор кашемир" ХХК
  67.  "Суман оргил" ХХК
  68.  "Таймлесс" ХХК
  69.  "Талын цагаан эсгий" ХХК
  70.  "Баян тахилт эрдэнэ" ХХК
  71.  "Тоом ундрах" ХХК
  72.  "Тунгалаг төргөн" Хоршоо
  73.  "Тэнгэрийн бэрээ од" ХХК
  74.  "Тэнүүн говийн баялаг" ХХК
  75.  "Удмын өргөө" ХХК
  76.  "Улаанбаатар хивс" ХК
  77.  "Ундрах номгон" ХХК
  78.  "Ундрах төхөм" ХХК
  79. "Уран нинж" ХХК
  80.  "Уран самба" Хоршоо
  81.  "Үлэмж кашмир" ХХК
  82.  "Файн ноос" ХХК
  83.  "Хайрхан хүрэн чулуу" ХХК
  84.  "Халх гэр хийц" ХХК
  85.  "Ханбогд кашмир" ХХК
  86.  "Ханбүргэд хэрлэн" ХХК
  87.  "Хатант интернэшнл" ХХК
  88.  "Хишигтэгш хур" ХХК
  89.  "Хотонт ноос" ХК
  90.  "Хөвчийн найтуур" Хоршоо
  91.  "Хөх чулуут хайрхан" ХХК
  92.  "Хурнуурын булаг" Хоршоо
  93.  "Хяргас" Хоршоо
  94.  "Бэсээгийн бэлчир" ХХК
  95.  "Чойр хайрхан" ХХК
  96.  "Ланз жаргалант" ХХК
  97.  "Эвт түмэн" ХХК
  98.  "Эко ноос" ХХК
  99.  "Энх тайвны эвсэг хүчтэнүүд" Хоршоо
  100.  "Эрдэнэт хивс" ХХК
  101.  "Эрхэт тунамал" ХХК
  102.  "Эсгий дулаалга" Хоршоо
  103.  "Янжинноров" Хоршоо
  104.  "Янмал" ХХК
  105.  "ЕСБ" ХХК
  106.  "Наранзолбоот" ХХК
  107. "Хонгор их галт" ХХК
  108. "Тод оймс" ХХК
  109. "Од вүүл кашемир" ХХК
  110. "Хатиган болор" ХХК
  111. "Завхан сартуул ноос" ХХК
  112. "Торгон шир бэлтгэл" ХХК

2021 ОНД ТЭМЭЭНИЙ НООСНЫ УРАМШУУЛЛЫН БАРИМТ ОЛГОХ
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ЖАГСААЛТ

  1.  "Алтайн түмэн сүрэгтэн" Хоршоо
  2.  "Баялаг өлзий" ХХК
  3.  "Бүлээн ус эрдэнэ" Хоршоо
  4.  "Жин корона" ХХК
  5.  "Их онь" ХХК
  6.  "Лидер кашмир" ХХК
  7.  "Могол ноос" ХХК
  8.  "Ноос ирээдүй" ХХК
  9.  "Нэхээсгүй эдлэл" ХК
  10.  "Өгөөж шим" ХХК
  11.  "Сор кашемир" ХХК
  12.  "Үлэмж кашмир" ХХК
  13.  "Файн ноос" ХХК
  14.  "Ханбогд кашмир" ХХК
  15.  "Хатант интернэшнл" ХХК
  16.  "Хотонт ноос" ХХК
  17.  "Хурнуурын булаг" Хоршоо
  18.  "Хяргас" Хоршоо
  19.  "Чойр хайрхан" ХХК
  20.  "Эрдэнэт хивс"ХХК
  21. "Од вүүл кашемир" ХХК
 Эх сурвалж: ХХААХҮЯ
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох