Урлаг спорт
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.
2021 оны 08 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Алтайн өвөр говиор 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна.
2021 оны 08 дугаар сарын 28-наас 09 дүгээр сарын 1-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
Урлаг спорт
“Онцгой амралт” телевизийн реалити шоуны бүртгэл наймдугаар сарын 6- нд эхэлнэ
Монгол улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, чөлөөлөх дайны ялалтын түүхт 80 жилийн ойн хүрээнд хүүхэд, залуусын бие бялдрыг хөгжүүлэх, цэрэг - эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулагдах "Онцгой амралт” телевизийн реалити шоуны бүртгэл наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд болно.
ХЭН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид
ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОНООР
Цэргийн анхан шатны мэдлэг, дадлага олох ба хувь хүний харилцаа, хандлага, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл дээшилнэ.
Цэргийн албаны үнэ цэн, мөн чанарын талаар анхан шатны мэдлэг, дадалтай болно.
ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ҮБХИС ийн харьяа “Шонхор”зусланд зохиогдоно
Тэмцээн онооны дарааллаар хасагдах зарчмаар, сургалт, дадлага хосолсон дараах үе шатуудаар явагдана.
Үүнд: Бэлтгэл үе: тэмцээний заавар танилцуулга, аюулгүй зааварчилгаа судлах
- Нэгдүгээр шат: Бие бялдар, сэтгэл зүй, авхаалж самбаа сорих ерөнхий сорил
- Хоёрдугаар шат: Удирдах ур чадвар, багийн ажиллагаа, оюун ухаан, хурд хүчний сорил
- Гуравдугаар шат: Цэргийн мэргэжлийн дасгал норматив
Тэмцээнд оролцох хүүхдүүд заавал нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт орж, эрүүл мэндээр тэнцсэн эсэх талаар дүгнэлт гаргуулах
Сурагч өөрийн биеэр тэмцээнд оролцох хүсэлт гаргасан байх /Нэвтрүүлгийн хэлбэр чөлөөт учраас тэмцээны ялалт,ялагдал,алдаа оноог олон нийтэд телевизээр харуулахад татгалзах зүйлгүй гэсэн/
Эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл
Мөн оролцогч хүүхдүүд өөрийн гэр орон аав ээж гээд хайртай дотны хүмүүс болон болон оршин суугаа газраа танилцуулсан бичлэгийг гар утсаараа хийж авчрах
ТЭМЦЭЭНИЙ ХУГАЦАА
2025 оны наймдугаар сарын 12- 19 ны өдрүүдэд Шонхор зусланд зохион байгуулагдана.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
2025 оны Наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд 11:00 цагаас МҮОНРТ дээр зохиогдоно.
Хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Батлан хамгаалахын яам, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз ажиллана.
Урлаг спорт
"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ
Урлаг спорт
Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.
Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС