Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Азын дугаар”-ын борлуулалтаас олсон 2 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд өглөө

Огноо:

,

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу автомашины сонирхол татсан дугаарыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж олсон 2 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өгөх ёслол 2021 оны 09 дүгээр сарын 02-нд Автотээврийн үндэсний төвд боллоо.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон холбогдох байгууллагуудын удирдлага оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагаа эхэлсэн. Тус санг бүрдүүлэх нэг эх үүсвэр нь тухайн үед нэлээн хэл ам таталж байсан “азын” буюу сонирхол татсан дугаарын олголтыг ил тод болгох байдлаар тодорхой дуудлага худалдаанд оруулж олсон орлогыг санд төвлөрүүлж болох юм гэсэн санаачилга гарсан. Үүний дагуу Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв холбогдох журмыг боловсруулан гаргаж энэ дуудлага худалдааг амжилттай зохион байгуулж байна. Дөрөвхөн серийн сонирхол татсан дугааруудаас хоёр тэрбум төгрөг олж, энэ хэрээр Хүүхдийн төлөө сангийн бодит орлого нэмэгдэж байгаад баяртай байна” гэлээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Урьд нь “азын” гэгддэг, сонирхол татсан дугаартай холбоотой маргаан цөөнгүй гардаг байсан. Багагүй хардлага сэрдлэгтэй. Яам журам гаргаж дуудлага худалдаа зохион байгуулдаг болсноор дээрх байдал цэгцэндээ ороод явж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархал илэрхийлэх нь зүйтэй. Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Зам, тээврийн хөгжлийн яам, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа сонирхол татсан дугаарын асуудлыг цэгцлэх чиглэл өгсөн. Түүний дагуу манай яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Автотээврийн үндэсний төвийнхөн холбогдох дүрэм журмыг боловсруулж Хууль зүй, дотоод хэргийн яамтай зөвшилцөн гаргаж нийтээр дагаж мөрдүүлэн амжилттай ажиллаж байна. Хүүхдийн төлөө санд орж байгаа энэ мөнгө олон улсын уралдаан тэмцээнүүдэд оролцож амжилт гаргасан хүүхдүүдэд урамшуулал болон очих юм. Сонирхол татсан дугаарыг дуудлагаар худалдан авч байгаа иргэн бүр Монголынхоо ирээдүй болсон хүүхдүүдэд томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа юм” гэдгийг онцолсон бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “УИХ-аар Хүүхдийн төлөө сангийн тухай хууль батлагдсан. Хуульд сангийн хөрөнгийг гурван хэлбэрээр зарцуулахыг заасан.  Нэгд, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад, хоёрт, олон улсын хэмжээний урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулахад, гуравт, олон улсын хэмжээний уралдаан тэмцээнд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэхэд зориулна гэдгийг онцолж журамласан байгаа” гэдгийг тодотгов.   

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Автотээврийн үндэсний төвөөс сонирхол татсан дугаарын дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цахимаар зохион байгуулж явуулсан бөгөөд УАР, УАС, УАО, УАТ серийн нийт 1548 улсын дугаарыг дуудлага худалдаанд оруулсан байна. Энэ хугацаанд 10 удаагийн дуудлага худалдаагаар 1126 дугаарыг худалдан борлуулж, Хүүхдийн төлөө санд 2 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

Улсын дугаарын хамгийн өндөр үнэ хүрсэн нь 45 сая, 200 мянган төгрөг бол хамгийн бага нь 100 мянгаар худалдагдсан бөгөөд дунджаар нэг дугаар 500.000-1 сая төгрөгөөр худалдагдаж байна.

Цаашид автомашины улсын дугаарын шинэ сери задрах бүрт сонирхол татсан дугаарын дуудлага худалдааг зохион байгуулж, дуудлага худалдаанаас олсон орлогыг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлж байх юм. 

Зам, тээврийн хөгжлийн яам

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох