Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Франкфуртын номын олон улсын яармагийн хамгийн содон зохиолч

Огноо:

,

ХБНГУ-д болж байгаа Франкфуртын 73 дахь номын олон улсын үзэсгэлэн яармагт дэлхийн 80 гаруй орны 2000 орчим хэвлэлийн салбарын албан ёсны төлөөлөгчид оролцож байна. Монгол Улсаас УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” буюу “IM JAHR DES ROTEN AFFEN – Ein Nomade zwischen der Jurte und Brandenburger Tor” номоороо оролцож, эх орноо сурталчилж байна.

Тэрээр энэхүү олон улсын номын яармагт үндэснийхээ хувцсаа иж бүрэн өмсөж, ном судраа дээдлэгч монголчуудын эртний заншлаар торгонд баринтаглаж, эх орныхоо түүх, соёл, уламжлал, байгаль, зан заншил, ахуйгаа харуулсан богино хэмжээний танилцуулга кино зориулж бүтээн толилуулсан нь яармагт оролцогчдын анхаарлыг татлаа. Энэ удаагийн олон улсын яармагийн хамгийн “содон зохиолч” хэмээн сэтгүүлчид онцлон бичиж, ярилцлага, мэдээлэл авсаар байна. Мөн энэ үеэр Герман улсад ажиллаж, амьдардаг Хөх Монгол хамтлаг морин хуураа татан хөөмийлж, уртын дууг эгшиглүүлж, уран бүтээлээрээ Д.Тэрбишдагвын номын Франкфурт дахь танилцуулгыг чимэж явна.  Монголын улстөрчдөөс өөрийн бичсэн номоо ХБНГУ-д нэр хүндтэй хэвлэлийн газраар хэвлүүлж, улмаар олон улсын яармагт танилцуулагдаж буй анхны тохиолдол болж байгаараа онцлог юм.



Eulenspiegel Gruppe хэвлэлийн газрын эзэн ноён Маттиас Ойме өөрийн биеэр энэхүү номын төслийг удирдан, Монголын нүүдэлчний өвөрмөц соёл, зан заншил, уламжлалыг орчин цагийн агуулгатай нийцүүлэн номын нэрийг өгч, ХБНГУ-н нэрт улстөрч Курт Век оршил үг бичжээ.



Д.Тэрбишдагвын “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” буюу “IM JAHR DES ROTEN AFFEN – Ein Nomade zwischen der Jurte und Brandenburger Tor” ном өөрийнх нь амьдралын түүхийг хүүрнэхийн зэрэгцээ Монголын эрт ба одоогийн түүх, зан заншил, өв соёлын тухай, нүүдэлчдийн өвөрмөц онцлог, уламжлал, байгаль дэлхийгээ хайрлан харьцаж байгаа байдал, монгол хүний сэтгэлгээний онцлог зэрэг сонирхолтой зүйлүүдийг өгүүлсэн нь герман хэлтэй уншигчдын сонирхолыг их татаж байна.


     
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Огноо:

,

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна.

Мөн уг өдөрлөгөөр дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдын дунд чөлөөт худалдаа болно.

Түүнчлэн баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна.  Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/,  өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм.

“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монгол Улсад ирнэ

Огноо:

,

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр тохиох гэж байна.

Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор агаарт гайхамшигтай, давтагдашгүй үзүүлбэрээ толиулахаар боллоо.

“Стрижи” уран нислэг үзүүлбэрийг багийн оролцоо нь манай хоёр орны найрамдалт харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, залуу хойч үедээ эх оронч үзэл, нисэх хүчний сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулах юм гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

СХД-ийн 5 дугаар хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина

Огноо:

,

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Хүүхэд, залуучуудын театрын ард 1.5 га талбайг чөлөөлж, Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина. Уг байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа. 

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн уг хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барих нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангасан. Гүйцэтгэгч сонгон шалгарсан тохиолдолд тус дүүргийн ЗДТГ захиалагчийн хяналт тавина” гэдгийг онцлов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Санал болгох