Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Сайжруулсан түлшний хэрэглээ гурав дахин өсжээ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай”  62 дугаар тогтоолын хэрэгжилт, нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй асуудлын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө НИТХ-ын  ээлжит Х хуралдаанд танилцууллаа.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд сайжруулсан шахмал түлшний нөөцийн мэдээг хүргэв. Нийслэлийн хэмжээнд аравдугаар  сарын 26-ны байдлаар нийт 51.825 тн сайжруулсан түлшний нөөц байна. Зүүн бүсийн дахин боловсруулах үйлдвэр аравдугаар сарын 3-наас ажиллаж эхэлсэн ба одоогийн байдлаар  өдөрт 700-1000 тонн сайжруулсан түлшийг гурван шугамаар үйлдвэрлэж буй аж. Түлш борлуулалтын хувьд хүндрэл саатал арилж, нийслэлийн хэмжээнд 511 борлуулалтын цэг ажиллаж байна. Цаашид  борлуулалтын цэгийг  600 болгон нэмэгдүүлэх юм.

Ийнхүү сайжруулсан түлшний үйлдвэрлэл, борлуулалт хэвийн байгаа бол тээвэрлэлтийн компаниудын зүгээс гэрээг шинэчлэх, тээврийн зардлыг нэмэгдүүлэх хүсэлтийг удаа дараа ирүүлээд байгаа аж. Одоогийн байдлаар 35 тээврийн компанитай түлш тээвэрлэх гэрээ байгуулсан. Тэдгээр компанийнхан 2020 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн үнэ хөлс, тариф нь өнөөгийн нөхцөлд тохирохгүй байгааг албан ёсоор мэдэгдсэн байна. Түлшний үнэ литр тутамдаа 700-1000 төгрөгөөр өсөж, хил гааль хаасантай холбогдуулан сэлбэг хэрэгсэл, тос тослох материалын үнэ хоёр дахин нэмэгдэж, замын түгжрэл урьдынхаас ихэссэн зэрэг тооцоолоогүй хүндрэлээс үүссэнтэй холбоотой “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх гэрээ”-ний тарифт өөрчлөлт оруулах хүсэлтийг Монголын сайжруулсан шахмал түлш тээвэрлэгчдийн холбооноос нийслэлийн удирдлагуудад ирүүлээд байгаа аж.

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх:

-Гэр хорооллын иргэдийн зүгээс багагүй гомдол санал хэлж байна. Түлш худалдан авах карт хаана олгож байгаа нь тодорхойгүй, түлш борлуулах цэг хэтэрхий хол байна, долоо хоногт олгож буй зургаан шуудай нүүрс хүрэлцэхгүй байна гэсэн гомдол иргэдээс ирсэн. Энэ ямар учиртай вэ?

Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө:

-Картыг хороодыг түшиглэж олгож байгаа. 189  мянган карт эзэндээ очсон. Гэр хорооллын айлууд картаа авч бараг дууссан байх ёстой. Зургаан шуудай түлш долоо хоногтоо хүрэлцэхгүй байгаа иргэд “Таван толгой түлш” ХХК-д хүсэлтээ гарган нэмүүлж болох юм. Түлш борлуулах цэгийн хувьд одоо хангалттай хэмжээнд хүрсэн. Эхэн үед борлуулалтын цэг цөөн байсан тал бий гэсэн юм.

Түүнчлэн иргэдийн зүгээс сайжруулсан түлшээ зөв түлэх дадал зуршилд суралцах хэрэгтэй байгааг Хотын даргын орлогч онцоллоо. Өнгөрсөн жилийн турш яндан хөөлөх аяныг өрнүүлсэн бөгөөд энэ жил ч үргэлжлүүлнэ гэдгийг тодотгов. Ганц бие өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй, амьдрал хүнд хүмүүст янданг нь хөөлж өгөх зэргээр иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг нь хамгаалахаас аргагүйд хүрдгийг хэлж байлаа.

“Таван толгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар:

-Сайжруулсан шахмал түлшний борлуулалт жилээс жилд өсөж байна. 2019 оны аравдугаар сарын 4-ний өдөр 1040 тонн түлш борлуулж байсан бол 2020 оны мөн өдөр 1100 тонн, энэ онд 2600 тонныг борлуулсан байх жишээтэй. Хэрэглээ гурав дахин өссөн. Энэ нь хямдралтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Түлшний барьцалдуулагчийг өмнө нь нөөцөлсөн байснаас Эрээний боомт хаагдсантай холбоотой хүндрэл үүсээгүй. Монголын хоёр компани барьцалдуулагч үйлдвэрлэж байгаа. Эдгээр компани  нийт хэрэглээний 10 хувийг л хангана. Гэвч барьцалдуулагч тасрах аюул ард үлдсэн. Нисэх орчимд борлуулалтын цэг дутмаг байсныг өнгөрсөн долоо хоногт нэмсэн гэсэн хариултыг өглөө.

Мөн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Налайх дүүрэг дэх зүүн бүсийн үйлдвэрийг бүрэн хэмжээгээр ашиглалтад оруулж, шахмал түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тал дээр бүхий л боломжоор ажиллаж байна. Хотын агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах зорилтыг биелүүлэхэд онцгой үүрэгтэй үйлдвэрийн тулгамдсан асуудлыг бид Засгийн газарт тавьж байгаа. Засгийн газрын хуралдаанаар “Таван толгой түлш” компанийн тодорхой хувийг нийслэл эзэмших нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн. Тэгэхээр энэ оны сүүлчээр асуудал шийдэгдэх байх гэж хүлээж байна. “Таван толгой түлш” компанийн бүтээгдэхүүний үнийн зохицуулалт, бизнесийн зарчмаар явуулах  талаар ярилцана" гэсэн саналыг хэллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.

Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.

Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ

Огноо:

,

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Огноо:

,

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.

Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.

Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох