Урлаг спорт
“Товчхондоо” контент олон ангит болно

Манайд урьд өмнө нь хийгдэж байгаагүй инээдмийн мөртлөө монолог форматаар бүтээгдсэн нэгэн контент саяханаас гарч эхэлсэн байна. Хаа сайгүй зураг, трейлэр нь цацагдаж, үзсэн хүн бүрийн ярианы сэдэв болж байгаа “Товчхондоо” инээдмийн контентыг та ч бас аль хэдийнээ үзсэн байх. Бага наснаасаа гэнэн цайлган мөрөөдлөөр жинхэнэ хайртайгаа учирна гэж төсөөлж ирсэн манай гол дүрийн залуу Сэргэлэн өөрөөсөө хэт ахадсан үзэсгэлэнтэй бүсгүйд дурлачихсан байдаг. Нэгэн удаа нэлээд их уулт болж өглөө нь сэртэл үхэн хатан crush-ласан бүсгүй нь нэг оронд хэвтэж байдаг. Төд удалгүй Сэргэлэнд дуудлага ирэх бөгөөд түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн зүйл тохиолддог. Ингээд л үйл явдал цаашаа нүд салгамгүй сонирхолтой болж эхэлнэ дээ.
Тус контент нь ирэх жилдээ багтан олон ангит дэлгэцийн бүтээл болохоор төлөвлөгдөж байгаа гэнэ. Эхний анги нь 60 минут буюу 1 цаг үргэлжилдэг бөгөөд энэ төрлийн контентууд дундаа богино болсон гэж хэлж болно. Энэ нь нэрэндээ таарсан товчхон, гол үйл явдлаа нуршилгүй үзүүлэх гэсэн кино багынхны зорилго ч байж болох юм. Хэв маягын хувьд яалтачгүй шинэ мэдрэмж, өнгө аяс үнэртэж байна лээ. Дараагийн олон ангит бүтээлийг нь гарахаар мэдээж үзэхээр төлөвлөж байна. Сүүлийн үеийн уран бүтээлүүд үзэгчдэд маш гоё эерэг мэдрэмж өгөхийг эрмэлздэг болсон нь талархууштай. “Товчхондоо” контентын хувьд мөн үзэгчдэд өөр ертөнцөд амьдрах боломж олгосон, яг үзэж байгаа 60 минутад үл уйдам, цоо шинэ мэдрэмж өгсөн бүтээл болсонг тодотгоё. Кино бүх Skymedia, Univision, DDish болон SkyGO, LOOktv-д орсон байгаа. Тэгэхлээр энэ амралтын өдрүүдээр гэр бүлийнхэнтэйгээ тухлан киногоо үзэж, нэгэн оройг халуун дулаанаар өнгөрүүлээрэй.
Урлаг спорт
"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ
Урлаг спорт
Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.
Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Урлаг спорт
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.
-
Улстөр нийгэм2021/08/09
Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дейв Восенг хүлээн авч...
-
Шударга мэдээ2021/07/27
Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн хурал боллоо
-
Цаг үе2020/04/02
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2023/01/18
БНСУ-ын Үндэсний асамблейн гишүүн Чой Юн Сүкийг хүлээж авч уулзлаа