Үзэл бодол
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд орон нутаг хэрхэн оролцох талаар хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар аймаг, нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар Төрийн ордонд хэлэлцлээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө, арга зам”, “Монгол орны усны нөөц, ус ашиглалт”,”Үндэсний хөдөлгөөн ба ногоон санхүүжилт”, “Ойн салбарын технологи, инновацийн шийдэл”, “Үрийн нөөц бүрдүүлэх, мод үржүүлгийн газар байгуулах техник, технологийн шийдэл”, “Суурин газарт байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн жишиг загвар” зэрэг сэдвээр ярилцсан юм.
Засаг дарга нар улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн тодорхой хувийг мод тарьж ургуулахад зарцуулах, агро-ойг хөгжүүлж, дүүрэг, сумдад цэцэрлэгт хүрээлэн байгуулах, байгаль орчны нөхөн сэргээлтийн бодлогыг мод тарьж ургуулахтай нягт холбох нь зүйтэй гэж үздэгээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлэв.
Үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд салбар дундын уялдаа холбоо, ялангуяа иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа юу юунаас илүү чухал гэдгийг тодотголоо.
Тухайн орон нутаг мод үржүүлгийн зориулалтаар ашиглах газрыг давуу байдлаар олгох, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, хөв цөөрөм байгуулах зэргээр усны нөөц бүрдүүлэх, байгалийн нөөц ашигласны төлбөрөөс олсон орлогыг зориулалтын дагуу зөв төлөвлөж, зарцуулах зэрэг шаардлага тулгарч байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хэлэв.
Харин өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ойн салбарын үндэсний чуулган Төрийн ордонд болно. Чуулганаар:
- Байгаль орчны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл;
- Байгаль орчны салбарын тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага;
- Шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт ба байгаль орчин, ойн салбарын хүний нөөцийн хөгжүүлэлт;
- Ойн салбарын технологи, инновацийн шийдэл;
- Ногоон санхүүжилт-Таны боломж сэдвээр ярилцах юм.
Мөн 2021 оны 11 дүгээр сарын 09-14-ний өдөр болсон салбар хуралдаануудаас гаргасан зөвлөмжийг хэлэлцэн, нэгдсэн зөвлөмж гаргахаар төлөвлөжээ.
Үзэл бодол
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Өмнөх зөвлөгөөнөөс хойш “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Улсын бүртгэлд бүртгүүлэн, нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэг удаагийн үйлдлээр нийт 5 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Том оврын тээврийн хэрэгслийн авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 44 нэгж талбарын 1.5 га талбайг чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд 19 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг буулгах ажил 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр
- Дүүргүүдэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
- Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэлд хяналтыг сайжруулах,
- Барилгын компаниудыг норм дүрмийн дагуу холбогдох шугам сүлжээнүүддээ анхаарах, уялдаатай, зөв төлөвлөлттэй барилга барих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Үзэл бодол
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Үзэл бодол
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
-
Цаг үе2023/11/01
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
-
Урлаг спорт2025/03/12
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ
-
Цаг үе2020/03/31
Москва хотод оршин суугаа оюутан залуучуудын анхааралд
-
Шударга мэдээ2022/10/05
Монгол, Хятадын хилийн боомтын ажиллах цагийн хуваарь