Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2021 оны 12 дугаар сарын 21. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн дунд цагаан хулгана сарын шинийн 17. Ангараг гараг. Өглөгт охин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин туулай өдөр.
Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өнгө зүс доройтно хэмээжээ.
Цаг үе
Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ
Энэ оны зургаадугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн орчимд “Хашааны гадна хүүхэд автомашинд мөргүүлсэн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тодруулбал, Жолоодох эрхгүй иргэн М нь Toyota Prius-30 маркийн авто машиныг жолоодож, урагш хөдлөхдөө бага насны /1 нас/ хүүхдийг мөргөж гэмтээсэн байна. Тухайн хүүхэд нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа амь хохирсон хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Иймд иргэд та бүхэн жолоодох эрхгүй бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, авто машин жолоодохоосоо өмнө эргэн тойрноо сайтар харж, бага насны хүүхэд байгаа эсэхийг шалгах, мөн эцэг эх, асран хамгаалагч нар тээврийн хэрэгслийн ойр орчимд хүүхдээ тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Цаг үе
Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх замыг хааж шинэчилнэ

Цаг үе
Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
Албадан гаргах ажиллагаанд саад учруулж, Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн Шведийн Хаант Улсын иргэн Cambaza Celeste-г хуяглан хүргэж, харьяалах улсынх хууль, хяналтын байгууллагад хүлээлгэн өглөө.
Тус иргэн нь өөрийн харьяалах улсдаа гэмт хэрэгт хэрэгт холбогдож байсан ба Монгол Улсаас гарч явахаас удаа дараа зайлсхийж, төрийн албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, хэл амаар доромжлох, биед нь халдах, тээврийн хэрэгслээс зугтаах зэргээр үйл ажиллагаанд нь санаатай саад учруулж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй үйлдлийг удаа дараа гаргасан байна.
Иймд виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсад хоёр жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав гэж ГИХГ-аас мэдээллээ.