Урлаг спорт
“Empire night club”-ын нээлт ба бүх оддын шоу

Энэ долоо хоногийн баасан гаригт ихэд сонирхолтой үйл явдлууд өрнөх бололтой. Зүүн дөрвөн зам дахь Жем паласын 17 давхар дахь “Empire night club”, 1 давхарт байрлах “Empire king lounge”, Хүннү тауэр дахь “Empire art lounge”-ыг тэрбээр энэхүү цар тахлын үеэр байгуулж амжсан гэхээр сүйхээтэй эр юм.
Аргагүй дээ, 1996 онд монголын анхны “Non stop” баарны эзэн байсан гэдэг. Амараа зөвхөн урлаг соёлоор амьдарч ирсэнгүй. Сүүлийн үед барилгын бизнес оролдож, төсөл нь амжилттай хэрэгжсэн.
Баасан гарагт НҮБ-ын элч дуучин, Гавьяат жүжигчин Т.Ариунаа тэргүүтэй урлаг соёлынхон эзэнт гүрэнд ойрын хэдэн жилд тохиогоогүй шоу тоглолт хийснээр эзэнт гүрний үйл ажиллагаа нээгдэж буйг албан ёсоор тунхаглах нь.
Урлаг спорт
"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ
Урлаг спорт
Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.
Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Урлаг спорт
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.
-
Улстөр нийгэм2024/02/26
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны ногдол ашиг олгоно
-
Цаг үе2022/06/16
Борооны ус зайлуулах шугамын лаг, хагшаасыг цэвэрлэж байна
-
Улстөр нийгэм2021/07/28
Вирусний эсрэг эмийг нийлүүлэгчээс эмийн сангууд шууд цахимаар захиалж авах боло...
-
Цаг үе2019/12/03
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн