Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо

Огноо:

,

"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулсан “Ногоон дэлхий-Бидний ирээдүй” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдаанд шагналт байр эзэлсэн бүтээлүүд тодорлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулсан тус уралдаанд нийт 300 гаруй бүтээл ирсэн болно. Үүнээс:

9-16 насны ангилалд:

Нэгдүгээр байрыг “Модоо хайрлах сэтгэл” бүтээлээр нийслэлийн Сэлбэ сургуулийн сурагч Ө.Уранжигүүр /10 настай/

Хоёрдугаар байрыг “Ногоон дэлхий-Бидний ирээдүй” бүтээлээр Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Дэлгэрмаа /16 настай/

Гуравдугаар байрыг “Хайрын цэцэрлэг” бүтээлээр нийслэлийн Монгени цогцолбор сургуулийн сурагч Б.Никкол /15 настай/

Тусгай шагналыг “Ээж” бүтээлээр нийслэлийн 2 дугаар сургуулийн сурагч Б.Цэцэн /14 настай/

Тусгай шагналыг “Байгалийн судас” бүтээлээр Завхан аймгийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Э.Жавхлантөгс /14 настай/ нар хүртлээ.

8 хүртэлх насны ангилалд:

Нэгдүгээр байрыг “Бидний бүтээх ногоон ирээдүй” бүтээлээр нийслэлийн 5 дугаар сургуулийн сурагч М.Сүндэръяа /8 настай/

Хоёрдугаар байрыг “Ховдог халзан тугал минь байгалиа хайрлая” бүтээлээр нийслэлийн Баянзүрх дүүргээс оролцогч П.Маргадмаа /4 настай/

Гуравдугаар байрыг “Ирээдүйг хамгаалъя” бүтээлээр Говь-Алтай аймгийн Есөн булаг сумаас оролцогч Б.Сугар-Эрдэнэ /8 настай/

Тусгай шагналыг “Мод тарья” бүтээлээр нийслэлийн 65 дугаар сургуулийн сурагч Э.Анужин /7 настай/

Тусгай шагналыг “Хүн бүр гэр бүлээрээ тэрбум мод тарья” бүтээлээр нийслэлийн 84 дүгээр сургуулийн сурагч Т.Хатанзаяа /8 настай/нар хүртлээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

Огноо:

,

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.

Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.

Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно

Огноо:

,

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.

Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.

Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох