Урлаг спорт
“Алтайн магтаал”, “Наран хөвгүүн хаан” тууль хайллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан юм.
Билгийн тооллын XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярт зориулсан баатарлаг тууль хайлах ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд боллоо. Монгол Улсын Ардын багш, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам тууль хайлах зан үйл болон “Наран хөвгүүн хаан” туулийн талаар товч танилцуулав.
Баян-Алтайн удмын дөрөв дэх үеийн туульч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Э.Баатаржав, Жилхэрийн удмын ес дэх туульч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн А.Балдандорж нар “Алтайн магтаал”, “Наран хөвгүүн хаан” тууль хайллаа.
Монгол баатарлаг туулийг хайлахын өмнө Алтай, Хангайг хайлж магтдаг учиртай. “Наран хөвгүүн хаан” туулийг зуд турхан, ган гачиг, дайн дажингүй, өнө тарган, энх амгалан байх, хүн, мал өсөж үржих, айл өрхөд үрийн заяа хайрлахыг ерөөж хайлдаг юм.
Тууль хайлах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцлоо.
Урлаг спорт
"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ
Урлаг спорт
Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.
Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Урлаг спорт
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.
-
Шударга мэдээ2021/03/05
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, сайжруулах чиглэлээр цахим хэлэлцүүлэг хи...
-
Улстөр нийгэм2020/09/17
Компаниуд “1000-инженер” төслийн төгсөгчдийг ажилд авах хүсэлтээ илэ...
-
Цаг үе2020/12/22
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
-
Цаг үе2019/12/23
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн