Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Сурагчидаа ЭЕШ-д хамгийн сайн бэлтгэдэг сургуулиуд

Огноо:

,

Хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэх  нь гэр бүл бүрийн томоохон зорилгын нэг. Гэтэл “Энэ олон сургуулийн аль нь сайн сургалттай вэ” гэх асуудал тулгарна.

Тодруулбал, манай улсад өнгөрсөн оны байдлаар 848 ерөнхий боловсролын сургууль байгаагаас 166 нь хувийн өмчийнх, 682 нь төрийн өмчийн сургууль байна. Нөгөө талаас сурагчид нь элсэлтийн ерөнхий шалгалтад хэр амжилт үзүүлсэнээр тухайн сургуулийн сургалтын чанарыг үнэлэх хандлага бий.

Иймд бид  өнгөрсөн онд элсэлтийн ерөнхий шалгалтад дундаж онооны үзүүлэлтээр улсад тэргүүлсэн ерөнхий боловсролын сургуулуудийн талаар мэдээлэл хүргэж байна.

ЭЕШ-ийн дундаж оноогоор улсад тэргүүлсэн 15 сургууль

2021 онд математик, нийгмийн ухаан, англи хэл, фикик, биологи, хими зэрэг хамгийн олон сурагч оролцсон зургаан хичээлийн дундаж үзүүлэлтээр /658,1 оноо/ “Оюунлаг” сургууль улсын хэмжээнд тэргүүлсэн байна. XI ахлах сургууль 651 оноогоор хоёрдугаарт, 644.2 оноогоор “Сант” сургууль гуравдугаар бичигджээ.

  1. Оюунлаг сургууль  658.1
  2. 11-р ахлах сургууль 651.0
  3. Сант сургууль  644.2
  4. Шинэ Монгол сургууль 637.7
  5. Шинэ Монгол Харумафүжи сургууль  632.3
  6. Шинэ Эхлэл ахлах сургууль  621.9
  7.  Томүжин алтернатив скүүлс сургууль 615.0
  8. Шинэ Эрин ахлах сургууль  611.2
  9. Орхон Хасү бүрэн дунд сургууль 604.2
  10. Олонлог ахлах сургууль  602.6
  11. Орчлон ахлах сургууль 600.5
  12. Нест эдүкейшн сургууль 592.8
  13. Логарифм сурууль  591.9
  14. Олонлог академи  579.7
  15. 1-р ахлах сургууль – 557.6

Англи хэлний хичээлийн дундаж оноогоор тэргүүлсэн 15 сургууль

Англи хэлний хичээлийн  тухайд мөн л “Оюунлаг” /672,89 оноо/, “Сант” /667.69 оноо/ сургууль тэргүүлсэн байна. Харин гуравдугаарт 666,75 оноогоор “Шинэ эхлэл” ахлах сургууль бичигджээ.

  1. Оюунлаг сургууль 672.89
  2. Сант сургууль 667.69
  3. Шинэ Эхлэл ахлах сургууль 666.75
  4. Орчлон ахлах сургууль 653.03
  5. Томүжин алтернатив скүүлс сургууль 648.56
  6. Шинэ Монгол сургууль 646.69
  7. Шинэ Эрин ахлах сургууль 642.43
  8. Орхон Хасү бүрэн дунд сургууль 638.6
  9. 11-р ахлах сургууль 638.41
  10. Олонлог ахлах сургууль 631.83
  11. Логарифм сурууль 628.1
  12. Нест эдүкейшн сургууль 627.84
  13.  Улаанбаатар элит олон улсын сургууль 626.11
  14. Шинэ монгол Харумафүжи сургууль 624.57
  15. Олонлог эгзэ 622

Физикийн хичээлийн дундаж оноогоор тэргүүлсэн 15 сургууль

2021 оны ЭЕШ-ийн физикийн хичээлийн дундаж үзүүлэлтийн жагсаалтыг 667,79 оноогоор “Оюунлаг”  сургууль, 661,83 оноогоор XI ахлах сургууль, 660,75 оноогоор “Орчлон” ахлах сургууль тэргүүлсэн байна.

  1. Оюунлаг сургууль 667.79
  2. 11-р ахлах сургууль 661.83
  3. Орчлон ахлах сургууль 660.75
  4. Шинэ Монгол сургууль 655.42
  5.  Шинэ монгол Харумафүжи сургууль 649.5
  6. Сант сургууль 647.5
  7. Шинэ Эхлэл ахлах сургууль 645.23
  8. Олонлог ахлах сургууль 632.18
  9. Орхон Хасү бүрэн дунд сургууль 619.22
  10. Шинэ Эрин ахлах сургууль 617.33
  11. Томүжин алтернатив скүүлс сургууль 614.2
  12. Логарифм сурууль 591.25
  13. Олонлог академи 582.5
  14. Нест эдүкейшн сургууль 576.05
  15. Эрхэт эрдэм 574.5

Математикийн хичээлийн дундаж оноогоор тэргүүлсэн 15 сургууль

Өнгөрсөн оны ЭЕШ-ийн математикийн хичээлийн дундаж үзүүлэлтийн жагсаалтыг 703,8 оноогоор XI ахлах сургууль, 667,4 оноогоор  “Оюунлаг”  сургууль, 662,03 оноогоор “Сант” ахлах сургууль тэргүүлсэн байна.

  1. 11-р ахлах сургууль 703.8
  2. Оюунлаг сургууль 667.4
  3. Сант сургууль 662.03
  4. Олонлог ахлах сургууль 650.43
  5. Орхон Хасү бүрэн дунд сургууль 640.76
  6.  Шинэ Монгол сургууль 628.11
  7. Шинэ Эхлэл ахлах сургууль 626.43
  8. Эрхэт эрдэм 625.53
  9.  Шинэ монгол Харумафүжи сургууль 613.39
  10. Шинэ Эрин ахлах сургууль 609.51
  11. Логарифм сурууль 595.3
  12. Томүжин алтернатив скүүлс сургууль 595.15
  13. Нест эдүкейшн сургууль 586.25
  14. 1-р ахлах сургууль 569.65
  15. Олонлог академи 565.4

Биологийн хичээлийн дундаж оноогоор тэргүүлсэн 15 сургууль

Өнгөрсөн оны ЭЕШ-ийн математикийн хичээлийн дундаж үзүүлэлтийн жагсаалтыг 703,8 оноогоор XI ахлах сургууль, 667,4 оноогоор  “Оюунлаг”  сургууль, 662,03 оноогоор “Сант” ахлах сургууль тэргүүлсэн байна.

  1. Оюунлаг сургууль – 646
  2. 11-р ахлах сургууль – 645.33
  3. Шинэ Монгол сургууль- 644.28
  4. Шинэ монгол Харумафүжи сургууль- 638,86
  5. Сант сургууль 638.17
  6. Шинэ Эрин ахлах сургууль -604.62
  7. Шинэ Эхлэл ахлах сургууль -604,33
  8. Томүжин алтернатив скүүлс сургууль -599.33
  9. Орчлон ахлах сургууль -589.43
  10. Олонлог академи- 581.75
  11. Ерөнхий боловсролын Нест эдүкейшн сургууль -581,5
  12. Орхон Хасү бүрэн дунд сургууль – 574
  13. Логарифм сурууль- 572
  14. 1-р ахлах сургууль -571.31
  15. Олонлог ахлах сургууль553

Химийн хичээлийн дундаж оноогоор тэргүүлсэн 15 сургууль

Өнгөрсөн оны ЭЕШ-ийн химийн хичээлийн дундаж үзүүлэлтийн жагсаалтыг 670.39 оноогоор “Шинэ Монгол” сургууль, 648,67 оноогоор  “Оюунлаг”  сургууль, 649,96 оноогоор “Шинэ монгол Харумафүжи” сургууль  тус тус тэргүүлсэн байна.

  1. Шинэ Монгол сургууль 670.39
  2. Оюунлаг сургууль 648.67
  3.  Шинэ монгол Харумафүжи сургууль 646.96
  4.  Томүжин алтернатив скүүлс сургууль 641.5
  5. Сант сургууль 640.17
  6. Шинэ Эхлэл ахлах сургууль 638.11
  7. Орчлон ахлах сургууль 630.62
  8. 11-р ахлах сургууль 629.33
  9.  Нест эдүкейшн сургууль 627.8
  10. Шинэ Эрин ахлах сургууль 625.44
  11. Орхон Хасү бүрэн дунд сургууль 613.25
  12. Олонлог академи 581.75
  13. Эрин эверест интернэшнл сургууль 574
  14. 1-р ахлах сургууль 562.09
  15. Логарифм сурууль 55

Нийгмийн ухааны хичээлийн дундаж оноогоор тэргүүлсэн 15 сургууль

Өнгөрсөн оны ЭЕШ-ийн нийгмийн хичээлийн дундаж үзүүлэлтийн жагсаалтыг 645,6 оноогоор  “Оюунлаг”  сургууль, 634 оноогоор “Эрхэт эрдэм” сургууль  тус тус тэргүүлсэн байна.

  1. Оюунлаг сургууль 645.6
  2. Эрхэт эрдэм 634
  3. 11-р ахлах сургууль 627
  4.  Шинэ монгол Харумафүжи сургууль 620.48
  5. Сант сургууль 609.83
  6. Логарифм сурууль 608.8
  7. Томүжин алтернатив скүүлс сургууль 591.05
  8. Шинэ Монгол сургууль 581.44
  9. Олонлог эгзэ 576
  10. Олонлог академи 573.31
  11. Шинэ Эрин ахлах сургууль 568
  12. Эрин эверест интернэшнл сургууль 557.73
  13. Нест эдүкейшн сургууль 557.36
  14. Шинэ Эхлэл ахлах сургууль 550.3
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох