Цаг үе
Цахим виз мэдүүлсэн гадаадын иргэдийн тоо хоёр дахин нэмэгджээ

Монгол Улс аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор дэлхийн 36 орны иргэдэд цахим виз олгож байна. Өнгөрөгч гуравдугаар сард Evisa.mn цахим системээр гадаадын иргэний визийн хүсэлтийг хүлээн авч, 26 улсын 222 иргэнд цахим виз олгожээ. Энэ нь хоёрдугаар сарын тоон үзүүлэлттэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна.
Гадаадын иргэн цахим виз мэдүүлэхдээ evisa.mn сайтад хандан, визийн мэдүүлгийг үнэн зөв, бүрэн бөглөж, төлбөрөө төлснөөр цахим визийн хүсэлт илгээгдэх юм. Хүсэлтийг 72 цагийн хугацаанд шийдвэрлэж, зөвшөөрөгдсөн тохиолдолд тухайн иргэний мэдээллийг агуулсан QR код хэлбэртэй цахим виз тухайн иргэний цахим шуудангаар хүргэгдэх аж.
Гадаадын иргэн нь цахим визийг хэвлэмэл байдлаар болон ухаалаг төхөөрөмж дээр паспортын хамт биедээ авч явах ба хилийн боомт дээр уншуулж Монгол Улсад нэвтрэх эрхтэй болох юм гэж ГИХГ-аас мэдээллээ.
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
-
Шударга мэдээ2019/06/20
Эвлэрлийн гэрээтэй аж ахуйн нэгжүүдээр нөхөн сэргээлт хийлгэх үүргийг холбогдох ...
-
Улстөр нийгэм2022/07/26
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг эрчимжүүлж, нөөц бүрдүүлэхээр ажиллаж б...
-
Улстөр нийгэм2022/10/21
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуу...
-
Урлаг спорт2024/09/27
Монголын боксчид эх орондоо болсон Дэлхийн цомд тэргүүллээ