Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Сурагчдын “Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээн эхэллээ

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр эхэллээ.

Тус тэмцээнийг НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж буй. Цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан энэхүү тэмцээн энэ жил дунд, ахлах гэсэн хоёр насны ангилалд явагдаж байгаагаараа онцлогтой.

Тэмцээний нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Сурагчдыг бие бялдрын хөгжлөө сайжруулж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд нь туслахын тулд сургуулиудын орчныг сайжруулах, спорт заалтай болгох, сурагчдад нээлттэй байх боломжоор хангахад анхаарч ажиллаж байгаа” гэдгийг тодотгов.

“Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээний I шатанд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын 190 сургуулийн 940 багийн 9754 сурагч оролцсон бол шигшээ тэмцээнд 38 сургуулийн 64 багийн 832 сурагч шалгарчээ. Улмаар Хан-Уул дүүргийн лаборатори 115-р сургууль Нийслэлийн шилдэг сургуулиар тодорлоо.

115-р сургуулийн захирал С.Оюун “Нийслэлийн шилдэг сургуулиар шалгарсандаа туйлын баяртай байна. Бид сурагчдынхаа авьяас чадвар, бие бялдрыг хөгжүүлэхэд анхааран ажиллаж, багш нарынхаа заах арга, ур чадварын үр дүнд энэ амжилтад хүрлээ. Бидний энэ ажлыг болон хүүхдүүдээ үргэлж дэмжиж байдаг эцэг эхчүүддээ баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй тус тэмцээний гол зорилго багийн спортоор дамжуулан хүүхэд, залуучуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, тэдэнд хамтач үзэл санаа, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, гар бөмбөгийн спортоор хичээллэгч хүүхэд, багачуудын ур чадварыг нэмэгдүүлэх, тив, дэлхийд өрсөлдөх чадвартай тамирчин бэлтгэхэд оршдог.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

Огноо:

,

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.

Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.

Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно

Огноо:

,

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.

Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.

Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох