Улстөр нийгэм
Гялсбанкаар зургаан гүйлгээ хийгээд iPhone13 утасны эзэн болоорой

“Нийгмийн дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк” байх зорилтыг дэвшүүлэн ажиллаж буй Төрийн банкнаас “Гялсбанк” үйлчилгээндээ урамшуулалт аян зарлажээ.
Энэхүү урамшуулалт аянд оролцохын тулд “Гялсбанк”-аараа сард зургаагаас дээш гүйлгээ хийх ёстой бөгөөд болзол хангасан хэн ч iPhone13 гар утасны эзэн болох боломжтой аж. Төрийн банкнаас Гялсбанкаараа байр болон цахилгааны төлбөр зэрэг идэвхтэй гүйлгээ хийсэн харилцагчдын дундаас сар бүр iPhone13 утасны эзнийг тодруулж байгаа бөгөөд тус аян энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал явагдах юм байна. Энэ хугацаанд нийт найман харилцагчийг урамшууллын эзнээр тодруулах юм.
Гялсбанк нь өөрийн санхүүгийн үйлчилгээг нэг дороос олон сувгаар авах боломжтойгоороо онцлог бөгөөд цахим эринд амьдарч буй өнөө цагт Төрийн банк нь тус үйлчилгээг харилцагчдынхаа хэрэгцээнд бүрэн нийцүүлэн, улам хөгжүүлэн ажилласаар байна.
Хэрэв Танд Төрийн банкны Гялсбанк үйлчилгээ байхгүй бол өөрт ойрхон байрлах тус банкны салбар нэгжид бичиг баримттайгаа хандаж, нэг удаа бүртгүүлээд, өөрийн төлбөр тооцоог гар утас, бусад ухаалаг төхөөрөмжөөр хурдан шуурхай, эрсдэлгүй шийдээрэй.
Гялсбанкны урамшуулалт аяны эхний урамшууллын эзнийг энэ сарын 7-ны Мягмар гарагийн 17:00 цагт Төрийн банкны фэйсбүүк хуудсаар тодруулах аж. Гялсбанкаар өөрийн санхүүгээ ГЯЛС шийдээд, IPhone13 утасны эзэн болоорой.
Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа
Улстөр нийгэм
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Улстөр нийгэм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.02/
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.05.02/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
· Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ · Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/ |
10.00 |
“Их хуралдай” |
|
· Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл |
14.00 |
-
Цаг үе2023/08/16
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Улстөр нийгэм2024/07/03
Эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авчрах ажиллагааг зохи...
-
Цаг үе2022/10/03
Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбосон авто замыг түр хаана
-
Үзэл бодол2020/06/09
Авлигатай тэмцэх газарт 2020 оны эхний 5 сард 164 авлигын хэрэг бүртгэгджээ