Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, эдгээр уул нуруудаас эх авсан голуудын усны түвшин улам нэмэгдэх тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2022 оны 06 сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 24-26 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 хэм дулаан байна.


2022 оны 06 дугаар сарын 22-ноос 06 дугаар сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, 22, 24-нд нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 34-39 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд автомашин онхолдож, нэг хүн гэмтжээ

Огноо:

,

Орон нутгийн замд автомашин онхолдож, нэг хүн гэмтжээ. Тодруулбал, “Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг дэвсгэрт автомашин онхолдсон байна” гэх дуудлага энэ оны долоодугаар  сарын 19-ний 13:30 минутад цагдаагийн байгууллагад иржээ.  

Бүртгэгдсэн дуудлага, мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 34 настай, эрэгтэй “Ж” нь Toyoya Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, 35 настай, эмэгтэй, “Б” гэмтсэн байна.

Орон нутгийн зам хурдны зам биш. Иймээс Орон нутгийн замд зорчиж байгаа иргэд аюулгүй байдал, жолооч нар хурдаа хэтрүүлэхгүй зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Мөн согтууруулах ундааны зүйл  болон айраг амссан ч жолооны ард суухгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарих ажил 40.3 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины ажил 40.3 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал мал бүхий 21, 32, 33, 34 дүгээр хороонд 14562 үхэр, 3611 хонь, 3968 ямаа, 920 гахайд вакцин хийсэн байна.

Мөн Сонгинохайрхан дүүрэг дэх мал эмнэлгийн тасгийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч мал бүхий хороодын хэсгийн ахлагч нартай хамтран вакцин хийлгэсэн өрхүүдэд вакцинд хамрагдаагүй мал, амьтан үлдсэн эсэхийг дахин лавлаж мал, амьтныг бүрэн хамруулах ажлыг зохион байгуулж байна. Малын вакцины  зарлан мэдээллийг хороодын хэсгийн ахлагч нар иргэдэд хүргэн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Олон улсын хүний үүргийн өдөр”-ийг Монгол Улс анх удаа тэмдэглэлээ

Огноо:

,

Монгол Улс “Олон улсын хүний үүргийн өдөр”-ийг анх удаа албан ёсоор энэ жил (07/10) тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээг Жэй Си Ай Монгол байгууллага санаачлан, Улаанбаатар хотын төв Чингисийн талбай дээр зохион байгуулсан бөгөөд дотоод, гадаадын оролцогчид болон олон нийтийн анхаарлыг татсан өргөн хүрээтэй үйл явдал боллоо.


Тус арга хэмжээний үеэр хүний үндсэн долоон үүрэг болох амьдралыг хамгаалах, хүн төрөлхтөнд үйлчлэх, ирээдүйг тогтвортой байлгах, хөгжил цэцэглэлтийг бүтээх, хүний онцлогийг хүндэтгэх, өөрийгөө хөгжүүлж бусдад заах, хариуцлагатай манлайлах зэрэг сэдвээр долоон илтгэгч онцлох илтгэлүүд тавьж, эдгээр зарчмуудыг Монголын уламжлалт үнэт зүйлстэй хэрхэн уялдуулах талаар онцлон дурдсан юм.


Илтгэгчдийн дунд Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, О.Батнайрамдал, мөн Жэй Си Ай Монгол байгууллагын манлайлагчид, тэр дундаа Жэй Си Ай Монгол байгууллагын 2024 оны Үндэсний ерөнхийлөгч Э.Энхдэлгэр, Жэй Си Ай Импакт салбар байгууллагын Ерөнхийлөгч Б.Болортуяа, нар багтсан байна. Арга хэмжээнд биечлэн 200 гаруй хүн оролцсон бол лайв стримээр 3,000 гаруй хүн үзэж сонирхжээ.

Мөн Жэй Си Ай Энэтхэг байгууллагаас санаачлан хэрэгжүүлсэн, дэлхийн 24 орны оролцоотой, 24 цагийн турш тасралтгүй үргэлжилсэн “The Sun Never Sets on JCI” олон улсын соёлын марафонд Монгол Улсаас оролцлоо. Монгол Улсын төлөөлөгчид энэхүү дэлхийн хэмжээний хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, хүн төрөлхтний өмнө хүлээсэн нийтлэг үүрэг хариуцлага, ёс зүйн манлайллын ач холбогдлыг тодотгож чадсан.

Арга хэмжээний төгсгөлд оролцогчид болон олон нийтэд хандан, жил бүрийн 7 дугаар сарын 10-ны өдрийг НҮБ-аас албан ёсоор "Олон улсын хүний үүргийн өдөр" болгон зарлуулах өргөдөлд цахим гарын үсгээ зурж дэмжихийг уриаллаа.

Монгол Улс ийнхүү “Олон улсын хүний үүргийн өдөр”-ийг анх удаа тэмдэглэснээр дэлхийн хариуцлага, тогтвортой хөгжил, ёс зүйн манлайллыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх чухал алхмыг хийлээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох