Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Олимпын гүүрний авто замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ

Огноо:

,

Олимпын гүүрний бүтээн байгуулалтыг зургаадугаар сарын 30 гэхэд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахыг Хотын дарга удаа дараа үүрэг болгосон. Энэ хүрээнд тус гүүрний авто замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ.

Харин явган хүний замын ажлын хувьд хил хаалттайгаас болж металл хийцийн тээвэрлэлт саатаж, товлосон хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт өнөөдөр газар дээр нь ажиллалаа.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам, барилга байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхмандах:

-Замын цагдаагийн газрын  ойролцоох  гүүрэн гарц  барих төсөл 2016 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн. Өнгөрсөн  хугацаанд 1.4 км орчим гүүр, 2.5 км авто зам, инженерийн байгууламжийн ажлуудыг иж бүрэн цогцоор нь барьж байгуулаад байна. Өнөөдрийн байдлаар төслийн ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байна. Урьд жилүүдэд үндсэн гүүрний нэвтрэх хөдөлгөөн, инженерийн шугам сүлжээний ажлуудыг хийсэн. 2022 оны хувьд гуравдугаар сарын 15-ны өдрөөс төслийн ажлыг эхлүүлж, зургадугаар сарын 30-ны өдөр бүрэн дуусгахаар төлөвлөсөн ч явган гүүр хугацаандаа хараахан багтахааргүй болоод байна. 2020, 2021 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас бүтээн байгуулалт маш  ихээр саатсан. 2022 оны тухайд хил гаалийн саатал маш хүндээр тулгамдаж байна. Явган хүний гүүрний металл хийц эдлэлийг БНХАУ-д захиалга өгч үйлдвэрлүүлсэн. Хийц эдлэлийг Хөх хотоос Эрээн, Эрээнээс Улаанбаатар чиглэлд 1100 км туулж авчрахаар төлөвлөсөн боловч Эрээний хил хаагдсаны улмаас тээвэрлэлтийн маршрутаа өөрчлөхөөс аргагүйд хүрсэн. Шинжаан Уйгарын нутгаар дамжуулаад Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор нэвтрүүлэн авчирч байна. Тээвэрлэлт анх төлөвлөснөөс 3600-4000 км-ээр тойрч байна. Нөгөөтээгүүр хил дээр дараалал ихтэй байгаа тул нэг машин хилээр нэвтрэх гэж 20-30 хоног зарцуулж байгаа. Үүнээс үүдэлтэй явган хүний гарцыг барьж байгуулах ажил төлөвлөсөн хугацаандаа дуусахааргүй болсон гэв.

Харин “Эйч Си Би Вай монголиа” консракшны ерөнхий инженер Д.Отгонтөгс “Явган замын хойд урд хэсгийн суурийн ажил өнөөдрөөр дуусаж байна. Металл хийцийн тээвэрлэлт саатсантай холбоотойгоор хугацаа алдахад хүрсэн. Металл хийц ирчихвэл явган хүний гарцыг хийхэд бэрхшээлгүй. Холбогдох албаныхан металл хийцийн тээвэрлэлтэд туслах байх гэж найдаж байна” гэлээ.

Эдгээрийг сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “БНХАУ-аас бараа, материал татан авахад хүндрэл тулгарч байна.  “Ковид-19” цар тахлын нөлөөллөөс гадна ОХУ, Украйны цэрэг дайны байдлаас үүдэлтэйгээр Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажилд багагүй сүүдэр тусгаж, хүнд тусаж байна. Ялангуяа бензин шатахууны үнийн өсөлт бэрхшээл үүсгэж байгаа. Гэвч бид аль болох шалтаг тоочихгүйгээр татан авалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Явган хүний гарцыг зургадугаар сарын 30-ны дотор дуусгах үүрэг өгсөн боловч гаднын хүчин зүйлээс шалтгаалан хойшилжээ. Болж өгвөл наадмын өмнө, долдугаар сарын 10-ны өдөр гэхэд дуусгах хугацаатай үүрэг даалгавар өглөө. Томоохон бүтээн байгуулалт цаг хугацааны хувьд хойшилдог сул тал сүүлийн үед үүсээд байгаа. Тиймээс цаашид аливаа бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь багтаадаг болгоход анхаарах юм. Ялангуяа хотын зүгээс  хувийн хэвшил, иргэдтэйгээ ойлголцоод, хурдавчлан дуусгахад санаачилгатай ажиллах болно” хэмээн өгүүллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.

Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.

Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ

Огноо:

,

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Огноо:

,

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.

Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.

Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох