Үзэл бодол
Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирлаар Д.Энхжаргалыг томиллоо

Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирлаар (интерим) Данзанбалжирын Энхжаргалыг томиллоо. Д.Энхжаргал нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Монголын Мянганы сорилтын сангийн байнгын Гүйцэтгэх захирал томилогдох хүртэл Монголын Мянганы сорилтын сангийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг удирдан чиглүүлэх, Монголын Улсын Их Хурлаар 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр соёрхон баталсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах, төсөл хөтөлбөрийн бусад оролцогч талууд, хэрэгжүүлэгч байгууллагууд, Монголын Мянганы сорилтын сангийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Мянганы Сорилтын корпорацтай ажил хэргийн нягт харилцаа холбоо тогтоон ажиллана.
Д.Энхжаргал нь ОХУ-ын Эрхүү хотын Улс Ардын Аж ахуйн Дээд Сургуулийг (хуучин нэрээр) санхүү банкны эдийн засагч мэргэжлээр төгсч, АНУ-ын Вандербильт их сургуульд хөгжлийн эдийн засгаар мэргэшин, эдийн засгийн ухааны магистр зэрэг хамгаалсан бөгөөд Европын холбоо, ИБУИНВУ, Япон, АНУ-д удирдлага, менежментийн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
Д.Энхжаргал нь Монгол Улсын Төв банкинд Мөнгөний бодлогын эдийн засагч, Хяналт шалгалтын газрын захирал, Лондон дахь төлөөлөгчийн газрын захирал, Дэд Ерөнхийлөгч зэрэг албан тушаалыг эрхэлж, банк санхүүгийн салбарт 36 жил ажилласан туршлагатай бөгөөд Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банкинд зөвлөхөөр ажиллаж байсны зэрэгцээ Азийн Дэд Бүтэц Хөрөнгө Оруулалтын олон улсын банк байгуулахад санхүүгийн ахлах зөвлөх, ИБУИНВУ дахь Монгол улсын элчин сайдын яамны санхүүгийн зөвлөх, Олон улсын хөрөнгө оруулалтын банкны Захирлуудын зөвлөлийн Монголыг хариуцсан захирлаар тус тус ажилласан.
Тэрбээр Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоог санаачлан байгуулж, түүний хүндэт Ерөнхийлөгчөөр, Британи Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын зөвлөх, “Даян Дэлхийн Монгол Эмэгтэйчүүд Хамтдаа”, Санхүү банкны эмэгтэйчүүд ТББ-ын Тэргүүнээр ажиллаж байна.
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.78 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм гэж Монголын Мянганы сорилтын сангаас мэдээллээ.
Үзэл бодол
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Өмнөх зөвлөгөөнөөс хойш “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Улсын бүртгэлд бүртгүүлэн, нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэг удаагийн үйлдлээр нийт 5 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Том оврын тээврийн хэрэгслийн авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 44 нэгж талбарын 1.5 га талбайг чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд 19 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг буулгах ажил 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр
- Дүүргүүдэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
- Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэлд хяналтыг сайжруулах,
- Барилгын компаниудыг норм дүрмийн дагуу холбогдох шугам сүлжээнүүддээ анхаарах, уялдаатай, зөв төлөвлөлттэй барилга барих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Үзэл бодол
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Үзэл бодол
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.