Цаг үе
Олон улсын чанарын менежментийн стандартыг нэвтрүүлсэн эмэгтэйчүүдийн анхны эмнэлэг
Эмэгтэйчүүдийн аарцагны булчин чангалах физик эмчилгээг Монгол улсад 2016 оноос нэвтрүүлсэн “La Sante” эмнэлэг дахин шинээр Францын “Афнор” группын чанарын менежментийн ISO 9001:2015 стандартыг эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүллээ.
Аарцаг үтрээний булчин сэргээн засах дэлхийн стандартад нийцсэн эмчилгээг Монголд анх удаа нэвтрүүлсэн энэхүү эмнэлэг нь “Эрүүл монгол эмэгтэй Элэг бүтэн гэр бүл” гэсэн сайхан уриатай ажилладаг. Тиймээс өнгөрсөн 4 жилийн хугацаанд монголын эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудал, өвчлөлүүдийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гэр бүлүүдийн харилцаа, амьдралын чанарыг дээшлүүлэх, гэр бүлээс гадуурх харилцааг багасгах зорилтот эмчилгээг монголын хөрсөн дээр амжилттай буулгасан бөгөөд нөхөн үржихүйн эрхтэний эрүүл ахуй бэлгийн боловсрол урьдчилан сэргийлэх зөв дадал хэвшил суулгах гэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн салбар үнэтэй хувь нэмрээ оруулан хувьсал авчирсан хамт олон билээ.

Энэ удаад дэлхийн хэмжээний Монгол эмнэлэг гэдгээ батлан чанарын менежмэнтийн iso 9001ийг хэрэгжүүлснээр үйлчлүүлэгчдэд үр дүнтэй, сэтгэл хангалуун, эрсдэлгүй эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна. Тус эмнэлэг эмч мэргэжилтнүүдийнхээ мэргэжлийн ур чадвар, ёс зүйг олон улсын жишигт хүргэж, тав тух аюулгүй таатай орчинд бүх үйлчлүүлэгчидээ тэгш үйлчилж, хэрэгцээ шаардлагыг хангаж чадсанаараа манлайлагч эмэгтэйчүүдийг нэгтгэсэн хувийн хэвшлийн хамгийн анхны эмнэлэг хэмээн хүлээн зөвшөөрөгджээ.

Учир нь тус эмнэлгийн эмч, ажилтнууд үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангасан дарах зорилтыг дэвшүүлэн ажилладаг аж. Үүнд:
ҮР ДҮНТЭЙ – Тусламж хүртэж болох хүмүүст шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан үр ашигтай тусламж үйлчилгээ үзүүлэх, /зөвхөн тус хүргэх төдий биш/
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТӨВТЭЙ – Үйлчлүүлэгчийн сонголт, хэрэгцээ болон чанарыг хүндэтгэн, өвчтөн хувь хүний асуудлыг шийдэж байх.
ЦАГ ХУГАЦААНД НЬ ҮЙЛЧИЛГЭЭГ ШУУРХАЙ ЧАНАРТАЙ ХҮРГЭХ – Үйлчилгээ авч буй болон үзүүлж байгаа хүмүүсийн хүлээгдэл чирэгдлийг багасгах
БҮТЭЭМЖТЭЙ – Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хүч хөдөлмөр, бодол санаа зэргээ дэмий үр ашиггүй зарцуулалтаас зайлсхийх
ТЭГШ ШУДАРГА– Хувь хүний шинж байдлаас үл шалтгаалан (хүйс, яс үндэс, газарзүйн байрлал, нийгэм эдийн засгийн байдал) тусламж үйлчилгээг хүргэх
“Ласанте” эмнэлгээс үйлчлүүлэгч нартаа барьж буй ТУСГАЙ ЗЭРЭГЛЭЛИЙН БЭЛГИЙН КАРТУУД-ыг танилцуулья.



Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Улстөр нийгэм2020/06/23
Шадар сайд Ө.Энхтүвшин Орхон аймагт ажиллалаа
-
Улстөр нийгэм2024/07/26
Хасбаатарын гудамжны авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ
-
Улстөр нийгэм2019/12/20
Шадар сайд Ө.Энхтүвшин Казахстаны Элчин сайдыг хүлээн авч уулзав
-
Цаг үе2019/07/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
