Цаг үе
Хөшгийн хөндийн бүтээн байгуулалтын үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, үйлдвэрлэл, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, банк санхүү, их, дээд сургуулийн цогцолбор, аялал жуулчлал, тээвэр логистикийн төв бүхий шинэ суурьшлын бүсийг Хөшгийн хөндийд байгуулж, хөгжүүлэх УИХ, Засгийн газрын шийдвэр гараад буй. Хөшгийн хөндийн шинэ бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилготой, Монгол Улсын Шадар С.Амарсайханаар ахлуулсан Хөшгийн хөндийн бүтээн байгуулалтын үндэсний хорооны анхдугаар хуралдаан 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр боллоо.
Хуралдааны эхэнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар тус бүтээн байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал болон 2023-2024 онд хийгдэх ажлын төлөвлөгөөний талаар танилцуулсан юм. Хөшгийн хөндийд байгуулах “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтыг Орон сууц, олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс, Эдийн засгийн чөлөөт бүс, Тээвэр логистикийн төв, Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолбор, ИНЕГ-ын 600 айлын орон сууцны цогцолбор гэсэн 5 бүс байхаар төлөвлөж буй. Одоогийн байдлаар Инженерийн дэд бүтцийн зураг төслийн ажил 93,3 хувийн гүйцэтгэлтэй байна. 2023-2024 онд бүтээн байгуулалтын эхний ээлжийн ус хангамжийн шугам сүлжээ, мэдээлэл холбоо, цахилгааны дэд станцын барилга, угсралт зэрэг 8 багц ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Шадар сайд С.Амарсайхан тус төслийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд цахилгаан эрчим хүчний ажлыг эрчимжүүлэх, эх үүсвэрийг тасалдуулахгүй байлгах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох тал дээр анхаарч ажиллахыг холбогдох гишүүдэд үүрэг болголоо.
Мөн хуралдаанаар "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн төлөөлөл "Богдхан төмөр зам” төслийн ажлын явцыг танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаар хурлын тэмдэглэлээр “Богдхан төмөр зам” төслийн барилгын доод бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээр гүйцэтгүүлэх, “Бодь интернэшнл” ХХК-аар эстакадан гүүр, туннелийн барилгын ажлыг тус тус гүйцэтгүүлэхээр “Тавантолгой төмөр зам” ХХК-д даалгасан. Тус бүтээн байгуулалтын зураг төслийн ажил одоогийн байдлаар 70 хувьтай байгаа аж.
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
-
Улстөр нийгэм2025/01/29
“Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төсөл долоодугаар сард ашиглалтад орно...
-
Шударга мэдээ2021/01/19
Имарт “Хөх шошго” хөтөлбөр эхлүүллээ
-
Цаг үе2020/07/01
Зимбабве улсын авлигатай тэмцэх газраас улсынхаа чинээлэг иргэдийг шалгаж эхэлжэ...
-
Цаг үе2025/04/14
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлээрэй