Улстөр нийгэм
УИХ-ын 2022 оны намрын чуулган өнөөдөр эхэлнэ

УИХ-ын 2022 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр эхэлнэ. Тус чуулганаар ирэх 7 хоногт буюу 2022 оны 10 дугаар сарын 03-наас 07-ны өдрүүдэд хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулъя.
ДАВАА ГАРАГ /2022.10.03/
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН |
||||
1 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
11.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
2 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
11.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН |
||||
1 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо |
|
10.00 |
“Их засаг” |
ГУРАВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН |
||||
1 |
2022 оны намрын ээлжит чуулганы нээлт |
10.00 |
“Их хуралдай” |
МЯГМАР ГАРАГ /2022.10.04/
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН |
||||
1 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо |
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
10.00 |
“Их засаг” |
2 |
Хууль зүйн байнгын хороо |
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
14.00 |
“Үндсэн хууль” |
ХОЁР. БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
1 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
|
10.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
2 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
|
11.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
3 |
Хянан шалгах түр хороо /Хүний эмийн чанарын асуудлаарх/ |
|
11.30 |
“Үндсэн хууль” |
4 |
Эдийн засгийн байнгын хороо |
|
14.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
ЛХАГВА ГАРАГ /2022.10.05/
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН |
||||
1 |
Хууль зүйн байнгын хороо |
Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
10.00 |
“Үндсэн хууль” |
ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
1 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо |
|
10.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
ПҮРЭВ ГАРАГ /2022.10.06/
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН |
||||
1 |
Хууль зүйн байнгын хороо |
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
10.00 |
“Үндсэн хууль” |
БААСАН ГАРАГ /2022.10.07/
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН |
||||
1 |
Хууль зүйн байнгын хороо |
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
10.00 |
“Үндсэн хууль” |
2 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
10.00 |
“Их засаг” |
ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2022.10.06,10.07/
Д/Д |
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
|
10.00 |
“Их хуралдай” |
Даваа |
Мягмар |
Лхагва |
Пүрэв |
Баасан |
Нийт |
|
Ажлын хэсгийн хуралдаан |
1 |
2 |
1 |
1 |
1 |
6 |
Байнгын, түр хорооны хуралдаан |
- |
4 |
1 |
- |
- |
5 |
Нэгдсэн хуралдаан |
1 |
- |
- |
1 |
1 |
3 |
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Цаг үе2021/09/22
Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна
-
Улстөр нийгэм2021/01/13
УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүл...
-
Улстөр нийгэм2025/04/16
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
-
Шударга мэдээ2020/11/20
Шуурхай бүлэг шуурхай арга хэмжээ авч байна