Үзэл бодол
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 дахь түрүүгээрээ “дархан” амжилтыг тогтоосонд Хакухо М.Даваажаргалд баяр хүргээд Миягино дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сумочдыг бэлдэх, амжилтын төлөөх шинэ замналаа эхлүүлсэнд нь амжилт хүсэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “...Та бол Монгол түмний бахархалт их аваргын хүү. Аавынхаа үйл хэрэг, алдар нэрийг үргэлжлүүлж, Миягино дэвжээнээс олон аварга төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна…”гэлээ.
Хакухо М.Даваажаргал хариуд нь “...Дөрвөн жилийн дараа Монгол нутагтаа ирлээ. Эх орондоо ирэхэд сэтгэл дүүрэн байж, маш их огшож байна. Хоёр орны соёлын элчийн хувьд цаашдын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг зорьж байна” гэсэн юм. Уулзалтын үеэр Хакухо М.Даваажаргал өөрийн зодог тайлах болон Миягино нэрийг өв залгамжлах сүмогийн ёслолын урилгыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд гардуулан өглөө.
Үзэл бодол
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Өмнөх зөвлөгөөнөөс хойш “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Улсын бүртгэлд бүртгүүлэн, нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэг удаагийн үйлдлээр нийт 5 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Том оврын тээврийн хэрэгслийн авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 44 нэгж талбарын 1.5 га талбайг чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд 19 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг буулгах ажил 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр
- Дүүргүүдэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
- Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэлд хяналтыг сайжруулах,
- Барилгын компаниудыг норм дүрмийн дагуу холбогдох шугам сүлжээнүүддээ анхаарах, уялдаатай, зөв төлөвлөлттэй барилга барих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Үзэл бодол
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Үзэл бодол
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
-
Цаг үе2023/04/27
Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
-
Цаг үе2025/10/08
Монгол Улс Англи хэлний олимпиадын дэлхийн аваргатай боллоо
-
Улстөр нийгэм2025/03/06
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон, Монголын Найрамдлын нийгэмлэгүүдийн хүнд...
-
Урлаг спорт2020/10/29
ЗГ: Уралдаанд 14 уран бүтээлч 36 бүтээлээ ирүүлжээ