Цаг үе
Барилгын салбарт ногоон, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж байна

Монголын барилгын салбарт эрчим хүчний хэмнэлттэй, галд тэсвэртэй ногоон барилгын дэвшилтэт технологиуд нэвтэрч байна.
Олон улсын ногоон барилгын гэрчилгээг бүрэн хангасан хувийн сууцууд ч баригдсаар байна. Мөн хуучны угсармал орон сууцуудыг дулаалах ажил өрнөж байгаа билээ. Барилга орон сууцууд хана, шал, тааз, цонхны хэсгүүдээрээ дулаан алдагдал ихтэй байдаг. Иймээс дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт гаргах дэвшилтэт технологиудыг өргөнөөр нэвтрүүлэх асуудал чухлаар тавигдаж байна.
Энэ хүрээнд “Барилгын салбарт шинэ дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх нь” сэдэвт семинарыг зохион байгууллаа.
Семинарт Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Кингспан Монголиа ХХК, Монголын Ногоон барилгын зөвлөл, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын хот байгуулалтын хөгжлийн танхим, Монголын Архитекторуудын эвлэл Монголын зураг төсөл зохиогч болон барилга угсралтын компанийн төлөөллүүд оролцлоо. Семинарын үеэр Монголын барилгын салбарт нэвтрүүлж буй шинэ технологиудыг танилцуулж, нэвтрүүлэх асуудлуудын хүрээнд талууд байр сууриа солилцлоо.
Тухайлбал: Кингспан Монголиа ХХК нь Европын холбооны BRE Global итгэмжлэлийн байгууллагаас Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний “BREG EN EPD” гэрчилгээ, Монгол Улсын БОАЖЯ-наас “Ногоон гэрчилгээ” авсан бүтээгдэхүүнүүдээ танилцуулав. Тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч “Kingspan Limited” ХХК нь Оросын холбооны улс, Казакстан, Турк улсуудаас Тохирлын гэрчилгээ авсан төдийгүй, “EN15804” стандартын шаардлагыг хангасан хана, дээвэр, гадна фасадны дулаалгатай хавтан, барилгын хийц, бүтээцүүдийг үйлдвэрлэж байна.
Дэвшилтэт технологиудыг шингээсэн дээрх бүтээгдэхүүнүүд нь байгаль орчинд ээлтэй, усны болон эрчим хүчний хэмнэлттэй, дулаан тусгаарлах чадвар өндөртэй, галд тэсвэртэй, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах олон давуу талуудыг бий болгож байгаа юм гэж БХБЯ-наас мэдээллээ.
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.