Урлаг спорт
Кино уран бүтээлчдийн нэгдсэн зөвлөгөөн хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх киноны уран бүтээлчидтэй Театрын музейд уулзав. Уулзалтын эхэнд тэрбээр бүх нийтийг соён гэгээрүүлэх Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд кино уран бүтээлчид голлох үүрэгтэй. Монгол Улсын Засгийн газар уран бүтээлч та бүгдээс дэмжлэг хүсч байна. Кино урлагийг бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага тулгарсан байна. Төр оновчтой бодлого хэрэгжүүлэх ёстой. Иймд салбарын уран бүтээлчдийн санал бодлыг сонсож, бодлогын баримт бичигт тусгах нь чухал учир уран бүтээлчидтэй нүүр тулан уулзаж байна гэдгээ хэллээ. Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд буй “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн төслийн талаар БСШУСЯ-наас товч танилцуулга мэдээллийг уран бүтээлчдэд өгөв.
Сүүлийн 20 гаруй жилд нэгдсэн бодлогогүй, төрөөс дэмжлэггүй, хувь уран бүтээлчдийн сайн дурын хүсэл эрмэлзэл, санхүүжилтээр хөгжсөөр ирсэн энэ үед Засгийн газрын тэргүүн өөрийн санаачлагаар уулзалт зохион байгуулж санал бодлыг нь сонсож, эрхзүйн орчныг нь бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барьсан явдалд уран бүтээлчид талархлаа илэрхийллээ.
Контентийн хулгай, зохиогчийн эрхийн маргаан, үйлдвэрлэгч, түгээгч хоорондын ашиг хүртэх хувь, татварын дарамт, уран бүтээлчдийн нийгмийн хангамж, цалин хөлс, орлогын баталгаатай холбоотой зайлшгүй хуулиар зохицуулах шаардлагатай тулгамдсан асуудлуудыг ихэнхи уран бүтээлчид дурдаж байв. Иймд кино бүтээхэд оролцогч бүх талуудыг оролцуулсан салбарын нэгдсэн зөвлөгөөнийг Ерөнхий сайд өөрийн ивээл дор Төрийн ордонд энэ сарын сүүлээр зохион байгуулж нэгдсэн байр сууринд хүрэхээр болов.
Урлаг спорт
"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ
Урлаг спорт
Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.
Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Урлаг спорт
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.
-
Үзэл бодол2021/09/24
Ж.Батбаясгалан: Найрамдлын буухиа уулзалтаар ирэх 100 жилийн харилцааныхаа суури...
-
Шударга мэдээ2022/03/09
АТГ: “Санхүүгийн мөрдлөг” сургалтыг зохион байгуулж байна
-
Цаг үе2021/11/30
Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
-
Улстөр нийгэм2025/06/25
Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүрг...