Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хөгжлийн банкнаас олгосон зээлийг салбарын ангиллаар танилцуулж байна

Огноо:

,

Нийт зээлийн 54.7% буюу 23 зээлдэгчийн нийт 1.5 их наяд төгрөгийн зээлийг цементийн үйлдвэр, арматурын үйлдвэр, газрын тосны үйлдвэр, барилга барих үйлдвэр, гурилын үйлдвэр, малын гаралтай түүхий эд үйлдвэрлэх үйлдвэр зэрэг Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгосон зээл эзэлж байна. Тухайлбал,

-    “БЭРЭН ГРУПП” ХХК-ийн “Барилгын арматурын үйлдвэр барих төсөл”, 
-   “ПЕТРОЛЕУМ ПРОДАКШН” ХХК-ийн “Хийн конденсаци боловсруулах үйлдвэрийн өргөтгөл”, 
-    “МАК ЦЕМЕНТ” ХХК-ийн “Хөх цавын цементийн үйлдвэрийн төсөл”, 
-    МОНПОЛИМЕТ ХХК-ийн “Цементийн үйлдвэрийн төсөл”, 
-    “МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР” ТӨХХК-ийн “Газрын тос боловсруулах үйлдвэр”,
-    “ХӨТӨЛ” ХХК-ийн “Цемент шохойн үйлдвэр”,
-    “ЭРЭЛ” ХХК-ийн “Барилга үйлдвэрлэх төсөл”, 
-    НВЦ ХХК-ийн “Хөдөө аж ахуй, шувууны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл”, 
-    “ВЕСТЕРН ХОЛД” ХХК-ийн “Ховд эко цементийн үйлдвэр байгуулах төсөл” зэрэг төслүүд багтаж байна.

 Барилга, дэд бүтцийн салбарт 12 зээлдэгчид нийт 580 тэрбум төгрөгийн зээл олгосон. Тухайлбал,

-    ТОСК-ийн 2910 айлын орон сууц, 1100 авто зогсоолын “Буянт Ухаа -1,2” төсөл, Шинэ яармаг хороолол төсөл, 
-    “ПИРАМИД ОРД” ХХК-ийн 296 айлын “Буман залуус” орон сууцны төсөл, 
-    “БАРМОН” ХХК-ийн 468 айлын “Шинэчлэл хороолол төсөл”,
-     “ЭРДЭНЭС МОНГОЛ” ТӨХК-ийн “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын төсөл”, 
-    “ШАНХ МАЙНИНГ” ХХК-ийн “Тээвэрчдийн хотхон барих төсөл”,
-     “ТҮГЭЭМЭЛ ТҮМЭН ХИШИГ” ХХК-ийн “Тайван зогсоол барих төсөл” зэрэг төслүүд багтаж байна.

Эрчим хүчний салбарт 4 зээлдэгчид нийт 385.2 тэрбум төгрөгийн зээл олгосон. Тодруулбал,

-    “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн “Эгийн голын усан цахилгаан станц байгуулах төсөл”,
-    ЭХЯ-ны “Таван толгой дулааны цахилгаан станцын төсөл”, 
-    ДЦС-4 ТӨХК-ийн “Суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 86 МВт нэмэгдүүлэх төсөл”, 
-    “Чойбалсангийн дулааны цахилгаан станц өргөтгөх төсөл” зэрэг төслүүд багтаж байна.

Уул уурхайн салбарт 9 зээлдэгчийн нийт 291.5 тэрбум төгрөгийн зээл олгосон. Тухайлбал,

-    “ГАН ХҮДЭР ОРД” ХХК-ийн “Хорголжин төмөр үйлдвэрлэх”, 
-    “ИМПЕРИАЛ ГОУЛД МАЙНИНГ” ХХК-ийн “Алт 2 хөтөлбөр – Алтны хүүшийн амны орд”, 
-    “ЦЭЦЭНС МАЙНИНГ” ХХК-ийн “Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг ашиглах төсөл”, 
-    “БОЛОР ШҮР” ХХК-ийн “Алт олборлолт-Хужиртын алтны шороон орд” төсөл зэрэг төслүүд багтаж байна.
-    “ЗЭСТ-ӨНДӨР” ХХК-ийн “Ширэн-Овоо төмрийн хүдрийн орд зэрэг төслүүд багтаж байна.

Агаарын тээврийн салбарт 2 компанид нийт 42.6 тэрбум төгрөгийн зээл олгосон. 

-    “ИЗИНИС-ЭЙР ВЭЙЗ” ХХК, 
-    “ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ” ОНӨААТҮГ 

Хөдөө аж ахуйн салбарт нийт 8.1 тэрбум төгрөгийн зээл олгосон. 

-    “СЭЛЭНГИЙН ГЕРЕФОРД” ХХК-ийн “Мах бэлтгэлийн кластерын хүчин чадлыг нэмэгдүүлэх” төсөл, 
-    “МОНПЕЛЛЕТС” ХХК-ийн “Хонины ноосон органик бордоо” зэрэг төслүүд багтаж байна.

Хөгжлийн банканд энэ оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт 775.4 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна. Үүнээс бэлэн мөнгөөр 677.4 тэрбум төгрөгийн зээл, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 98 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ. Нийт 14 зээл бүрэн төлөгдөж хаагдсан байна. 

Зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй томоохон зээлдэгчдийн мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох