Улстөр нийгэм
УИХ-ын дарга Г.Занданшатар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаан дээр УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээг дамжуулав. Тэрбээр “Энэ сайн өдөр их Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залж байгаа билэгт үйл явдалд оролцож байгаадаа баяртай байна.
Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай
Бүтэн бие минь алжааваас алжаатугай
Бүрэн бие минь бүү алдартугай хэмээх Их Засаг хуулийн нэг хэсэг болсон Чингис хааны энэ сургаалийг НИТХ-ын энэхүү танхимд залсан нь их учиртай гэж ойлгож байна. 1990 оны есдүгээр сард анхны байнгын ажиллагаатай парламентын гишүүд энэ үгийг хэлж андгай өргөж байсан. Энэ бол төр түмнийхээ төлөө зүтгэе гэсэн маш том философи. Ахуй төр минь гэдэг өөрийгөө хэлж байгаа хэрэг биш, би байхгүй ч улс орон минь мөнх оршиг гэсэн том санааг агуулж байгаа. Бидний үйл ажиллагааны гол зарчим, философи байх ёстой энэ сургаалийг залсанд баяртай байна” гэдгийг хэлээд УИХ-ын даргын мэндчилгээг сонордууллаа.
“Нийслэлийн нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжөөд 30 жил боллоо. Төлөөллийн ардчиллыг Монголын ард түмэн сэтгэл оюун, чин хүслээрээ сонгож Үндсэн хуулиар баталсан бөгөөд 1992 оны нутгийн өөрөө удирдах шинэ тогтолцоо нь ард түмэн төрийн эрхэнд шууд оролцож, ард түмнийхээ итгэлийг төлөөөллийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлдэг сонгодог зарчим юм. Энэхүү ард түмний төлөөллийн эрх мэдлийг 1992 оноос хойш эдүгээг хүртэл улсын хэмжээнд хэрэгжүүлж, хөгжүүлэн бэхжүүлж ирлээ. Өнгөрсөн хугацаанд найман удаагийн НИТХ-ын сонгууль болж, нийслэлчүүд чөлөөт сонголт хийж, төлөөллөөр дамжуулан 372 төлөөлөгч итгэл хүлээн сонгогдож, иргэдийн эрх ашгийг илэрхийлж, нийслэлийн хөгжлийн төлөө өөр өөрийн хувь нэмрийг оруулж ирснийг бахархан тэмдэглэж байна. НИТХ-ын төлөөлөгч болон нийслэлийн иргэдийн итгэл сэтгэл нэг зүгт байж нийслэлийн иргэдийн нийтлэг хүсэл хангагдаж чадна. Үндсэн хуульд орсон шинэ нэмэлт өөрчлөлтөөр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, нутгийн өөрөө удирдах ёсны тогтолцоог боловсронгуй болгосон нь эдийн засгийн шинэ боломж бүрдүүлсэн гэж үзэж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь УИХ-аар баталсан хуулийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавин ажилладаг төлөөллийн онцгой субьект болохын хувьд өнгөрсөн 30 жилийн НИТХ-ын түүх бол төрийн удирдлагыг хамтран хэрэгжүүлж ирсэн үйл хэрэг юм” гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээндээ тэмдэглэжээ. Улмаар түгжрэл, агаарын бохирдол, төлөвлөлтгүй газар олголт, байгаль орчны доройтол зэрэг нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлыг шийдэх нь нэн чухал байгаа бөгөөд нийслэлд дагаж мөрдөх дүрэм журмыг иргэдийн санаачилгад тулгуурлах нь эдгээр тулгамдсан асуудлыг шийдэх гарц байх болно гэдгийг онцоллоо.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Улстөр нийгэм2022/09/30
Нийслэлийн ахмадуудад хүндэтгэл үзүүллээ
-
Улстөр нийгэм2022/01/13
Төрийн зарим төрлийн хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өр...
-
Шударга мэдээ2024/11/29
Төрийн банк БОУАӨЯ-тай тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах сана...
-
Цаг үе2020/03/13
ИБУИНХУ, Ирланд, Исландаас Монгол руу зорчиж буй иргэдийн анхааралд