Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс тээврийн мэдээллээ ил тод болгож эхэллээ

Огноо:

,

Нүүрс тээврийн мэдээллийг хүссэн иргэн, хүссэн үедээ вэб сайтаас авах боломжгүй байсан бол өнөөдрөөс эхлээд  “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс тээврийн мэдээллээ олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлж эхэллээ. 

Тус компанийн ett.mn вэб сайтад хандан уурхайгаас хэдэн тээврийн хэрэгслээр хичнээн тонн нүүрс гарч байгаа тухай болон нүүрс тээвэртэй холбоотой нэгдсэн мэдээллийг авдаг болж байгаа тухай өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийлээ. 

Нүүрс тээврийн мэдээллийг авахдаа, eet.mn вэб сайтад нэвтэрч баруун дээд буланд ЭТТ нээлттэй уурхай шар өнгөөр онцолсон цэс дээр дарна.  Тээвэрлэлтийн мэдээлэл, Гэрээний нэгдсэн мэдээлэл, Олборлолтын гэрээ гэсэн хэсэгтэй. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн www.ett.mn вэб сайтын

 

Нүүрс тээвэртэй холбоотой мэдээллүүдийг олон нийтэд ил болгосноор худалдан авагч, тээврийн компаниуд гээд олон нийтийн дунд хаалттай байдаг мэдээллүүд цэгцэрч эхэлж байна. Цаашид цахим мэдээллийг улам боловсронгуй болгоно. Мөн Цагаан хадны мэдээллүүдийг ил тод болгох ажил хийгдэж байна. 

 Энэ үеэр  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат оффтэйк гэрээ болон нүүрс тээврийн экспорт, валютын орлогын сүүлийн үеийн мэдээллээс танилцууллаа. Тэрээр, “оффтэйк гэдэг нь үйлдвэрлэгчийн ирээдүйд үйлдвэрлэх  бараа, бүтээгдэхүүнийг урьдчилан борлуулах  гэрээ юм.  Энэ компани дээр ийм төрлийн дөрвөн гэрээ байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл, Богдхан төмөр замын төсөл, Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл, Газрын тос дамжуулах хоолой барих төсөл. Эдгээр  төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх байдлаар хийсэн гэрээ.  Олон улсын жишгээр төсөл хөтөлбөрүүдийг оффтэйк гэрээгээр санхүүжүүлээд явдаг практик байдаг. Үүний дагуу хийгдсэн гэрээ.  

 Үүнээс гадна ямар нэгэн төсөлтэй холбоогүй ч урьдчилгаа төлбөрөө аваад, нүүрсээ дараа нь нийлүүлэх нөхцөлтэй дөрвөн гэрээ байна. Томилогдсоноос хойших хугацаанд худалдан авагчидтайгаа уулзаж байгаа бөгөөд цаашид урьдчилж мөнгө авдаг байдлыг зогсоож, бизнесийн зарчмаар ажиллах бодлого баримтална. 

Засгийн газрын 362 дугаар тогтоол гарах үед 202 машинаар 19,8 мянган тонн нүүрс гаргаж байсан байна. Үүнийг нэмэгдүүлж хамгийн оргил үеийн мэдээгээр 2022 оны 11-р сарын 04-ний өдрийн байдлаар 833 тээврийн хэрэгслээр 92,2 мянган тонн нүүрс гаргалаа.  

Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсоноос хойш 81,8 сая ам.долларын үнэлгээтэй, 804,2 мянган тонн нүүрсийг уурхайгаас Цагаан хад руу ачуулсан байна. Өнгөрсөн 7 хоногт 20,6 сая ам.доллар дансанд орж ирээд байна.

 Өмнөх удирдлагууд валютын урсгалыг нэмэгдүүлэх тал дээр арай сул ажиллаж байсан гэдгийг үгүйсгэхгүй. Нүүрсний хулгай гэдэг дээр мэдээлэл хаалттай байх тусам олон нийтэд хардлага төрүүлээд байгаа. Үүнийг ил тод болгосноор олон нийт хянаад эхэлбэл энэ асуудал шийдэгдэнэ. Тээвэрлэлт нэмээд эхлэхээр олборлолт, ачилтыг нэмэгдүүлэх асуудал үүсэж байна. Тийм учраас хүчин чадлаа нэмэгдүүлэх, технологио сайжруулах зүйлс байна." хэмээн танилцууллаа.

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.

Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.

Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ

Огноо:

,

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Огноо:

,

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.

Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.

Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох