Урлаг спорт
“Утгын чимэг” наадам нэгдүгээр сарын 19-нд болно

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг өгүүллэг тодруулах “Утгын чимэг-2022” наадмын эхний шатанд зохиолч, уран бүтээлчид 80 өгүүллэг хүргүүлжээ. Ийн МЗЭ-ийн Удирдах зөвлөлөөс томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн хүлээж авсан бүтээлүүдийг уншиж шүүгээд, дараах 10 өгүүллэгийг шалгаруулсан байна.
- Н.Баасанжав “АЛТАН ЗУУЗАЙ”
- С.Баттулга “ТЭНГЭР ҮР”
- Э.Ганболд “АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР”
- Х.Эрдэнэцэцэг “ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД”
- До.Цэнджав “ЦАГААН НОХОЙ”
- Ц.Цоожчулуунцэцэг “ХИШИГ”
- А.Ивээл “БУЙД СУМЫН НААДАМ”
- Л.Дайриймаа “ГАР ХӨРӨӨ”
- Н.Мөнхсайхан “ДАРДАС”
- Б.Цогнэмэх “АЙ СҮНЖИДМАА МИНЬ ЭЭ ХӨ”
Ташрамд дуулгахад, “Утгын чимэг-2022” наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт 2023 оны нэгдүгээр сарын 19-нд болно.
Урлаг спорт
"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ
Урлаг спорт
Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.
Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Урлаг спорт
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.