Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Сүлжээ дэлгүүрүүд “Лангуу-кассын үнийн зөрүү гаргахгүй байх амлалт”-ыг хэрэгжүүлэх шийдэлд хүрлээ

Огноо:

,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун болон тус агентлагийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын дарга Ц.Тэрбиш нар лангуу-кассын үнэ зөрдөг зөрчлийг давтан гаргуулахгүй байхад чиглэсэн үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах, цаг үеийн бусад асуудлын талаар “Номин”, “И март”, CU, “GS25”, “ЭФЭС”, “Сансар”, “Абсолют” зэрэг сүлжээ дэлгүүрүүдийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.
 
Уулзалтаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун оролцогчдод хандан “лангуу-кассын үнэ зөрдөг зөрчлийг 2022 онд шалгаж, 4 аж ахуй эрхлэгчид 5 сая төгрөгийн торгууль ногдуулсан боловч тухайн зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл ирсээр, зөрчил давтан гарсаар байна. Иймд торгоод орхидог байж болохгүй, гол нь зөрчил бодитой арилах суурь нөхцөлийг бүрдүүлж, хэрэглэгч хохирлоо бодитой арилгуулдаг байх нь чухал, ингэхийн тулд хэрэглэгчдийн мэдээлэл авдаг онцлогийг харгалзан орчин үеийн технологийн шийдлийг ашиглахаас гадна мэдээлэл хүргэх уламжлалт арга хэлбэрийг ашиглах, бусдынхаа хэрэгжүүлсэн сайн туршлагыг өөрийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, “Миний дэлгүүр” ХХК-аас “Зөв бичилтийн амлалт” арга хэмжээг хэрэгжүүлсэн, мөн “И март” болон “Номин”-оос ажилтнууддаа болон хэрэглэгчдэд зориулсан аппликэйшн /АПП/ гаргаж байгаа, хэрэглэгчдэд зориулсан киоск машиныг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа зэрэг нь нэг алхам урагшилж байна. Энэ жилийн хувьд тус агентлагийн онцлог нь өнгөрсөн жил хэрэгжүүлсэн ажлуудын гүйцэтгэлд анхаарал хандуулж, бүрэн ажил хэрэг болтол үр дүнг нь үзэхээр ажиллах зорилготой ажиллаж байгаа” гэж дурдлаа.
 
Мөн Аймаг, дүүргүүдийн ЗДТГ-т тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 8, 6 нэрийн дэлгүүрүүдэд лангуун дээр үнэ байршуулдаггүй, лангуу-кассын үнэ зөрдөг зөрчлийг гаргуулахгүй байхад хяналт тавих ажлыг хариуцан зохион байгуулж ажиллах чиглэлийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/2171 дугаартай албан бичгээр хүргүүлсэн” талаар тус тус мэдээлэл өглөө.
 
Уулзалтад оролцсон аж ахуйн эрхлэгчдийн зүгээс лангуу-кассын үнэ зөрдөг зөрчлийг гаргуулахгүй байх чиглэлээр ажлууд хийгдэн тодорхой үр дүнд хүрч эхэлсэн, түүнчлэн ШӨХТГ-ын шаардлагыг хүлээн авч, “лангуу кассын үнэ зөрдөг зөрчлийг гаргахгүй байх амлалт”-ыг хэрэгжүүлэхээ илэрхийллээ.
 
Эцэст нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран “Лангуу-кассын үнийн зөрүү гаргахгүй байх амлалт”-ыг хамтран хэрэгжүүлэх шийдэлд хүрлээ. Ингэснээр сүлжээ дэлгүүрүүдэд лангуу-кассын үнийн зөрүү гарсан тохиолдолд тухайн зөрчлийг дэлгүүр газар дээр нь шийдвэрлэж хэрэглэгчдэд зөрүүг олгох, нэмэлт бонус олгох зэрэг арга хэмжээ авах бөгөөд зөрчлөөс үүдэн гарах зөрүүгийн алдагдлыг дэлгүүр өөрөө хариуцаж ажиллах бөгөөд энэ талаарх санамж, анхааруулгыг кассын дэргэд байршуулах юм. Ингэснээр хэрэглэгч сонгосон бараагаа зөрүүтэй үнээс шалтгаалан буцаах, нэмэгдсэн үнээр авах зэрэг хэрэглэгчийн хохироосон үйлдэл гарахгүй байх нөхцөл бүрдэж, дэлгүүрүүд өдөр тутам үнийн зөрүү төлж хохирол амсахгүйн тулд хариуцлагаа илүү дээшлүүлж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах шаардлага үүсэж байгаа юм. Иймд энэ төрлийн зөрчил гарсан тохиолдолд хэрэглэгч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газарт шууд гаргах бус тухайн дэлгүүрийн кассад мэдэгдэж үнийн зөрүүнээс үүссэн хохирлыг газар дээр нь шийдүүлэх боломжтой болох юм. Дээрх сүлжээ дэлгүүрүүд “лангуу-кассын үнийн зөрүү гаргахгүй байх амлалт”-ыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж, улмаар хэрхэн хэрэгжүүлэх арга хэлбэрээ тодорхой болгон нийтэд мэдээлэхээр боллоо.
 
Цаашид ШӨХТГ-аас 6, 8 нэрийн барааны дэлгүүр, хүнсний зах худалдааны төвүүдэд лангуун дээрх бүтээгдэхүүний үнийг байршуулж, хэрэглэгчийг мэдээллээр хангах үйл ажиллагааг аймаг, дүүргүүдийн ЗДТГ-уудын Худалдаа үйлчилгээний хэлтсүүдтэй хамтран зохион байгуулж хяналт тавьж ажиллах болно гэж ШӨХТГ-аас мэдээллээ. 
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эг, Сэлэнгийн бэлчирт байрлах “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн талбайд ажиллалаа.

Тус төсөл нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах чухал ач холбогдолтой төсөл юм.

Эрчим хүчний яам болон Монгол-Оросын хамтарсан экспертийн ажлын хэсгээс төслийн явц, цаашид анхаарах асуудлын талаар танилцууллаа. Уг төсөл Байгал нуурын биологийн олон янз байдал, дэлхий цэвэр усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэсэн шалтгаанаар олон жил гацсан. 

“Дэлхийн өвийн хороо, ОУБХХ-ноос “Эгийн голын УЦС төслийг дангаар хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэхгүй” болохыг тэмдэглэжээ. Гэхдээ төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКО-ийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруулах чиглэл өгсөн байна. 

Энэ хүрээнд 2025-2026 онд Эгийн голын УЦС-ын Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, УЦС-ын туслах боомт болон үндсэн ТЭЗҮ-ийн нэмэлт судалгаа хийж, төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангана. Монгол-Оросын Экспертийн ажлын хэсэг 2026 оны эхний хагаст багтаан эцсийн дүгнэлт гаргахаар тохиролцжээ.  Салбарын сайд нар төслийг хэрэгжүүлэхэд анхаарч байгаа бөгөөд судалгааны ажлуудад шаардлагатай санхүүжилтийг тухай бүр шийдвэрлэн ажиллахаа илэрхийлсэн юм.

Төслийн нөлөөллийн бүс дэх  иргэд буюу Хантай, Баянгол багийн иргэд энэхүү төслийг ажил хэрэг болохыг 35 жил хүлээсэн,  бүрэн дүүрэн дэмжиж байгаа, уг төслийг урагшлуулахын тулд төлөө ажиллаж Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, Засгийн газрын бодлого, шийдвэрийг дэмжихээ хэлж байлаа. 

Мөн иргэд энэ уулзалтын үеэр өөрсдийн санаачилсан орон нутгийн хөгжлийг дэмжих, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Хантай” цогцолборын төслөө Ерөнхий сайд танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хойд бүсийн анхдугаар зөвлөгөөнд оролцогчид санал нэгтэйгээр Эгийн голын УЦС төслийг бүс нутагтаа хэрэгтэй, нэн яаралтай хэрэгжүүлэх ажлын нэгдүгээрт эрэмбэлснийг дурдаад улс орны эдийн засагт ач холбогдолтой мега төслийг нэгдсэн ойлголтоор дэмжиж байгаа нутгийн иргэдэд талархал илэрхийлэв. Эгийн голын УЦС-ын төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажиллана гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна

Огноо:

,

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.

Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй лагийн хэмжээ хэрээс хэтэрсэн

Огноо:

,

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын бүлгийн дарга Т.Батцогт, Төлөөлөгч Б.Золзаяа, Э.Хулан, Э.Одонтуяа нар УСУГ-т ажиллалаа. Өдгөө 66 жилийн, 1900 гаруй ажилчинтай тус байгууллагын жаргал, зовлон нийслэлчүүдэд шууд хамаатай.

Ундны ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ, Улаанбаатар хотын цэвэр, бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээ, усны ухаалаг хэрэглээ, цэвэрлэх байгууламжийн хэвийн, найдвартай ажиллагаа, Улаанбаатар хотын ус хангамжийн сүлжээг хянах, удирдах зэрэг асуудлыг хариуцан шийдвэрлэдэг УСУГ-ын үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, ирээдүйн зорилтыг онцлон Ц.Төрхүү дарга мэдээлэл өгч, танилцууллаа.

Тэрбээр, “Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдал, ахуйн болон аюултай хог хаягдлаас болж лагийн хэмжээ хэрээс хэтэрсэн. Энэ бол аюул. Манай тулгамдсан асуудал. Яагаад бэрхшээл вэ гэхээр, Улаанбаатарын хэмжээнд долоон цэвэрлэх байгууламж үйл ажиллагаа явуулж байна. Бид ганц Төв цэвэрлэх байгууламжийг л чухалчлаад яриад байдаг. Гэтэл эдгээр долоон байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллаад хоногтоо хамгийн ихдээ 200-аад мянган метр куб ус хүлээн авах чадалтай. Гэтэл өнөөдөр энэ ачаалал 3-4 дахин нэмэгдчихсэн. Тэр хэрээр лагийн хэмжээ ихсэж байна. Хоёрдугаарт, усны үнэ тариф, татаасын асуудлыг ярихгүй бол шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо ч бид зардлаа даахгүй. Тиймээс ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ, бусад асуудалд анхаарахгүйгээр нийслэлчүүдийн ус хангамж найдвартай боллоо гэж санаа амрах нөхцөл үүсэхгүй” гэв.

НИТХ-ын дарга А.Баяр “Цэнхэр алт болох ус шавхагддаг баялаг. Бодлогын хувьд шийвэрлэх, хамтран ажиллах, зайлшгүй олон нийтэд тулгамдсан асуудлаа танилцуулж ойлгуулах шаардлага байна. Тиймээс энэ ажлыг НИТХ-ын нийт Төлөөлөгчдөд танилцуулахаас гадна “Эх оронч сурагч” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн сурагчдад усны үнэ цэн, ухаалаг хэрэглээг таниулах ажлыг хамтарч эхлүүлье” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох