Урлаг спорт
Жүжигчин Л.Нурбулан ахиад хагалгаанд орлоо

Монгол Улсын СТА, жүжигчин Л.Нурбулан ахин хагалгаанд оржээ. Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж, уушигны буглаа гэсэн оноштойгоор хагалгаанд ороод байсан юм. Гэвч хагалгааны дараа өвчин нь хүндэрч, БНХАУ-д эмчлүүлэх шаардлагатай болж, мөн л урд хөршид эмчлүүлээд ирсэн ч энэ удаад ахин эмнэлэгт хандахад хүрчээ.
Түүний энэ удаагийн хагалгааны талаар ах, дуучин Л.Байздагаас тодруулахад “Манай гэр бүлийнхэн хүүгээ, дүүгээ, ханиа, аавыгаа хөл дээр нь босгохын төлөө дор бүрнээ хичээж байна. Анхны хагалгаанаас хойш өвөл, хаврын улирал ард үлдэж, зунтай золголоо. Энэ удаагийн хагалгааг Монголдоо хийлгэсэн. Ааваас маань хойш манай гэр бүлд тохиолдоод байгаа хоёр дахь хэцүү зүйл энэ байна. Үрийнхээ төлөө шаналах ээжийнхээ нулимсыг харна гэдэг амаргүй байна л даа. Манай гэр бүлийнхэн бол урлагт зүтгэж яваа улс. Аавыг маань өнөөдөр ч бүтээсэн дүрээр нь олон хүн хүндэлж хайрладаг. Тиймдээ ч энэ удаад урлагийн Янжинлхам бурхан биднийг ивээж, хэцүү бүхэн ард үлдээсэй хэмээн хүсч байна” хэмээн ярьж байна.
Инээмсэглэл авч байгаа хүнийг баяжуулдаг атлаа өгч байгааг нь үгүйрүүлдэггүй. Эгэл амьдралд өнгө нэмж, гэрэл гэгээ цацруулан сэтгэл зүрхээ, алт шиг үнэтэй цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зориулан байж ард олондоо инээд бэлэглэгч түүнийг эргэн тайзнаа ирэхийг хүлээсэн багачууд өнгөрсөн Хүүхдийн эрхийн хамгаалах өдрөөр олон байлаа. Тайзаа санасан Нураа ч уран бүтээлдээ эргэн орохыг ихэд яарч байна.Урлаг спорт
"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ
Урлаг спорт
Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.
Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Урлаг спорт
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.
-
Цаг үе2019/12/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үзэл бодол2021/09/29
Ч.Дугаржав: Модод хотын дуу чимээг шингээж авдаг учраас стресст их ордог
-
Шударга мэдээ2024/03/14
Шар усны үер болон халиа тошингийн эрсдэлээс сэргийлэх хүрээнд 11 тэрбум төгрөги...
-
Улстөр нийгэм2019/06/11
Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг сонгохыг дэмжлээ