Цаг үе
Төрийн банк Bidend.mn платформтой хамтран ажиллана

Bidend.mn нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг үнэ хаялцуулах зарчмаар дуудлага худалдаагаар худалдах, худалдан авах ажиллагааг онлайн хэлбэрээр зохион байгуулах технологийн шийдэл бүхий платформ юм. Уг платформ нь Монголын санхүүгийн зах зээлд шинээр нийлүүлэгдэж байгаа санхүү, хөрөнгийн удирдлагын шинэ төрлийн онлайн үйлчилгээ болж байна.
Банкууд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар зээл, хүүгийн эргэн төлөлтийг төлүүлэхэд ихээхэн цаг, зардал шаардагддаг. Энэ хугацаанд хөрөнгийн эдийн засгийн бодит үнэ цэнэ буурах, уламжлалт буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дуудлага худалдааны явцад хөрөнгийн үнэ буурах тохиолдлууд бий. Банк болон харилцагч нарын эрх зүйн орчинд хөрөнгийн худалдааны онлайн дуудлага худалдаа чухал ач холбогдолтой юм.
Төрийн банк нь Bidend.mn платформтой Хамтран ажиллах гэрээ байгуулсанаар хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлтэй харилцагчидтайгаа харилцан зөвшөлцвөл барьцаа хөрөнгийг уг платформд байршуулан нээлттэй, ил тод, онлайн дуудлага худалдааг зохион байгуулах боломжтой болж буй. Ингэснээр нэг талаас зээлдэгч цаг хугацаа алдаж, зээл, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү, алданги төлөх үүргээс чөлөөлөгдөх давуу талтай. Харин банк чанаргүй зээлийн багцаа бууруулах, барьцаа хөрөнгийн одоогийн үнэ цэнийг хамгаалан хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийг богино хугацаанд худалдан борлуулах боломж бүрдэх юм байна.
Төрийн банкны хөрөнгүүдийг www.bidend.mn-ээс сонирхоорой.
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.