Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ

Огноо:

,

2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж “Аялгуу” нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан “Оюутан нас Аялгуу” дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” “Гүнж”, “Урваагүй”, “Чиний явсан зүгт”, “Би буцахгүй” зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.

Тэд энэ хугацаанд 4-н цомог гаргаж, 60 гаруй дуу, 3-50-н клип, бие даасан 7-н тоглолт зэрэг нөр их уран бүтээлийн эзэд болжээ. Ийнхүү “Take off хамтлаг” нь 15-н жилийн ойгоо үзэгч сонсогчидтойгоо хамт тэмдэглэхээр 11-р сарын 23-нд “UB palace”-ын концертын их танхимд “Хайрын нислэг” шоу тоглолтоо хийх гэж байна. Тус тоглолт нь амьд хөгжим, тайз дэлгэцийн шинэ шийдэл буюу 3D преоктор ашиглан тоглолтын агуулга нислэгийг тодотгон гаргасан томоохон байгууламж, тайз заслыг хийж байна.  

Мөн хамтлагийн ойн баярт “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, дуучин Б.Баярцэцэг, A-Cool, “Lumino” хамтлаг оролцох юм. Энэхүү “Хайрын нислэг” тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр үндэсний томоохон үйлдвэрлэгч, соёл урлагийг дэмжигч “Дархан минж” ХХК оролцож байгаа юм. Ингээд “Take off” хамтлагийн дуунд дуртай үзэгч сонсогч та бүгдийг урьж байна.

Хамтдаа нисцгээе.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

Огноо:

,

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.

Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.

Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно

Огноо:

,

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.

Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.

Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох