Цаг үе
“Авто зам-Экспо 2023” олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдаж байна

Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Автозамчдын холбоо хамтран “Авто зам-Экспо 2023” шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэнг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэнд БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг зургаан улсын авто замын салбарын 50 компанийн төлөөлөл оролцож, олон улсад туршигдсан техник технологийн шийдлийг танилцуулж байна. Ес дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэнг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар нээж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, “2023 оныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын салбарт чанартай зам-чансаатай засвар арчлалт гэсэн зорилт тавьсан гэдгийг онцлоод, авто замын санд хуримтлагдаж байгаа хөрөнгөө зөв зарцуулж, засвар арчлалтаа чанартай гүйцэтгэж, өндөр хариуцлагатай ажиллах ёстой. Цаашид богино хугацаанд бага өртгөөр чанартай зам барьж байгуулах, замын норм нормативыг шинэчлэх бодит шаардлага тулгарч байгааг хэллээ.
2023 оныг Зам тээврийн, хөгжлийн яамнаас Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлсэн, ил тод нээлтэй төрийн үйлчилгээг түгжрэлгүй хүргэх зорилтыг дэвшүүлж, Чанартай зам- Чансаатай засвар арчлалт бодлогыг баримталж буй. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт даац хэтрүүлэн тээвэр хийсэн аж ахуй нэгж, ачаа илгээгч, хүлээн авагчидтай хатуу хариуцлага тооцно гэдгийг УИХ-ын чуулган дээр онцлон тэмдэглэсэн. Замын эвдрэлийн 60-70 хувь нь даац хэтрэлтээс үүдэж учир засвар арчлалт нь шинэ зам барихаас илүү чухал асуудал болж байна. 2023 ондоо 540 орчим км зам, 500 у/м гүүрийг барьж байгуулахаар төлөвлөсөн. Та бүхэн бүх шатандаа дэмжиж ажиллахыг хүсье” гэсэн юм.
“Авто зам-Экспо 2023” үзэсгэлэнд авто зам, гүүрийн инженер, техникийн ажилчид, эрдэмтэн судлаачид, зам, гүүрийн барилга, зураг төслийн компаниуд, асфальтын үйлдвэр болон хайрганы карьер зэрэг замын материал үйлдвэрлэгчид, лаборатори, битум, цемент, бусад материал ханган нийлүүлэгчид, хэмжилтийн багаж, тоног төхөөрөмж, замын тэмдэг, тэмдэглэгээ гэрлэн дохио үйлдвэрлэгчид зэрэг салбартай холбоотой бүх аж ахуйн нэгжүүд оролцож,
-Олон улсад нэвтэрч байгаа сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг сурталчлах,
-Монгол орны цаг уурт тохирсон дэвшилтэт техник технологийг нутагшуулах,
-Үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулах,
-Инженер техникийн ажиллагсад харилцан туршлага мэдээлэл солилцох,
-Бизнесийн шинэ түншүүдтэй харилцаа холбоо тогтоох
-Авто замын салбарт шаардлагатай хүний нөөц зэрэг сэдвээр харилцан мэдээлэл солилцож байна.
Эх сурвалж: ЗТХЯ
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
-
Цаг үе2020/03/02
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
-
Цаг үе2022/03/10
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
-
Цаг үе2020/12/23
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээ
-
Цаг үе2024/07/22
Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар хүртэл дулааны шугамыг өргөтгө...