Улстөр нийгэм
УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана

Улсын Их Хурлын байнгын хороодын 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
· Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал |
12.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
2 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
· Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ |
13.30 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
Улстөр нийгэм
Хамтын ажиллагааг идэвхжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцлээ
Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн платформын VIII хуралдаан”-ы үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян БНЭУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, тус улсын Ерөнхий сайдын Тэргүүн нарийн бичгийн дарга, доктор Прамод Кумар Мишратай хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалтаар Онцгой байдлын ерөнхий газар, БНЭУ-ын Гамшгийн удирдлагын газар хооронд 2019 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон юм.
БНЭУ-ын Засгийн газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн платформ”-ын дараагийн хуралдааныг 2028 онд өөрийн улсдаа зохион байгуулах саналтай байгаа талаар дуулгаж, мөн гамшгаас хамгаалах чиглэлээр хоёр улсын хамтарсан дадлага сургуулийг зохион байгуулах боломжтойг онцоллоо.
Хошууч генерал Г.Ариунбуян уулзалтын үеэр гал түймэр, гамшгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Энэтхэг, Монголын хамтарсан дадлага сургууль зохион байгуулах саналыг бүрэн дэмжиж байгаагаа онцлоод, Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг холбоо, мэдээллийн технологи болон англи хэлний богино, дунд хугацааны сургалтад хамруулах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.
Улстөр нийгэм
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо
Улсын Их Хурлын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулсан билээ. Ингээд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжив.
Дараа нь баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсов. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасны дагуу "Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх" гэсний дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонслоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас сонсов.
Улстөр нийгэм
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” олон улсын чуулга уулзалт /шууд/
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” олон улсын чуулга уулзалт /шууд/
-
Урлаг спорт2020/03/31
МҮОНРТ “MNB-Гэр бүл” сувагтай болно
-
Үзэл бодол2020/06/29
Үнэн ба Зөв Намын дарга А.Отгонбаатар: Би гишүүн болж чадсангүй, жагс гээд байг...
-
Улстөр нийгэм2023/10/23
40, 50 мянгатын орон сууцны төлөв байдалд хийсэн хяналт шалгалт хийлээ
-
Цаг үе2025/05/21
Телеграмм аппликэйшнээр залилуулсан иргэн амиа хорлохыг завджээ