Цаг үе
БШУЯ: Мянган инженер төслийн хүрээнд 764 оюутан Япон улсад суралцаж төгсөөд байна

2013 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй хэрэгжүүлж байгаа "Инженер, технологийн дээд боловсрол" төслөөс "1000 инженер-Ажлын байр-2023" өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгт Япон Улсын Коосэн сургууль болон их сургуульд инженерийн чиглэлээр суралцаж төгсөөд энэ 03 дугаар сард эх орондоо ирсэн 105 төгсөгч оролцсон юм. Мөн үндэсний хэмжээний томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.
Төгсөгчдийн хувьд Япон, Англи хэлний өндөр мэдлэгтэй. Тус улсад 2-3 жилийн хугацаанд суралцаж барилга дэд бүтэц, механик, мэдээллийн систем, цахилгаан электроник, архитектур зэрэг мэргэжил эзэмшсэн. Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн төгсөгчдийн хувьд Япон Улсын их сургуулийн болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хос дипломтой төгсдөг давуу талтай.
Өдөрлөгт барилга, мэдээллийн технологи, дэд бүтэц, архитектур, уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож төгсөгчидтэй ажлын ярилцлага хийж, сонгон шалгаруулж хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн юм.
Өдөрлөгийг Төсөл хэрэгжүүлэх нэгж, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран төгсөгчдийг ажил олгогч нарт танилцуулах, ажлын байранд зуучлах, сурч, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжил дэвшилд ашиглах зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд төгсөгчдийг хүссэн байгууллагадаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж, бололцоог нээж өгч байгаагаараа онцлог юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
-
Цаг үе2025/05/20
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
-
Цаг үе2025/08/14
Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор үнэт...
-
Улстөр нийгэм2025/05/23
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн гэргий...
-
Цаг үе2024/05/06
Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан