Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Монголд анх удаа “ХЯЗГААРГҮЙ* хипхопера мюзикл тайзнаа

Огноо:

,

Дэлхий дахины соёл урлагийн шинэ инновацын бүтээгдэхүүнийг цаг алдалгүйгээр Монголын үзэгчдийн хүртээл болгохоор шаргуу ажилладаг хэсэг бол тайз, дэлгэцийн залуу уран бүтээлчид байдаг. Үүний нэгэн жишгээр Монголд анх удаа “ХЯЗГААРГҮЙ" хипхопера мюзиклийг тайзнаа дэлгэж байна. 

Энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд “The corporate hotel and convention centre" -д тоглогдох уг “хипхопера” мюзикл нь дөрвөн төрлийн жанр багтааснаараа онцлог. Тодруулбал хип хоп, дуурь, драм, физикл хослуулсан өвөрмөц найруулгатай. Дөрвөн өөр цаг үеийн нийгмийн аж байдал, соёл иргэншлийн төлөөллийг нэг тайзнаас зэрэг харах боломж юм. Тэд хоорондоо хэрхэн хоршиж, магадгүй харшилдах учир шалтгааныг тэндээс танин мэднэ.

Тус мюзикл Монголын орчин цагийн хөгжмийн урлагт өөрийн өнгө аялгууг дархалсан Соёлын Гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярын “Хязгааргүй” бүтээлийн дор туурвигдах юм. “Хязгааргүй” моно операг анх тайзнаа толилуулахад үзэгчдийн таашаалыг хүртэж, “Гэгээн муза-2010” наадмын шилдэг зохиол, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг зураач, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг найруулагч, гранпри гээд нийт долоон цомыг хүртэж байсан түүхтэй. Тэрбээр хэлэхдээ “Одоогоор миний бичсэн хөгжмийн бүтээлүүдээс хамгийн шилдэг нь “Хязгааргүй” моно опера” хэмээн тодорхойлж байсан.

Харин энэ удаагийн жүжгийг “Хайр” уриан дор толилуулахаар уран бүтээлчдийн баг хуралдахад “хипхопера” мюзикл байвал ямар вэ гэсэн санааг залуу жүжигчин СТА Х.Баярмаа дэвшүүлжээ. Түүний санал дэмжигдэж жүжигчин С.Баянмөнхийн (Gangbay) хамтаар гол дүрийг бүтээх юм. Мөн голлох дүрүүдэд ДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ С.Мөнгөнцэцэг, жүжигчин Г.Эрдэнэболд нар тоглох аж. 

Хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Ганхуяг нарын бүтээлийг залуу найруулагч Д. Амгаланбаяр найруулан тавьж олны хүртээл болгох гэж байна. Зохион байгуулагч “Ганаа арт студи”-ээс мэдээлж байна.

Жүжгийн тасалбарыг энд дарж авна уу. 

https://www.ticket.mn/event/1688/?fbclid=IwAR1tmiXibh7U4Y8llGVJVfKDo-SDnyhNQGU8v4q9GWcJobWabsvBgNQ1Joc
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

Огноо:

,

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.

Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.

Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно

Огноо:

,

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.

Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.

Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох