Урлаг спорт
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн наадам зохион байгуулагчид зочдоо угтан авсаар байна

Монгол Улсыг зорин ирж буй тэр дундаа “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд оролцох гадны тамирчид, дасгалжуулагч, хүндэт зочид болон бусад албаны хүмүүс Монгол улсад ирсээр байгаа юм. Маргааш буюу наймдугаар сарын 14-ны өдөр Япон, БНСУ зэрэг дөрвөн улс орны Үндэсний Олимпын Хороодын 170 гаруй тамирчид, дасгалжуулагч болон албаны хүмүүсийн хамтаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо газардана.
Япон улсаас тус улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Ямашита Ясүхиро болон наадамд оролцох жүдо бөхийн 4 тамирчны хамтаар ирэх бол Хятадын Тайваны Үндэсний Олимпын хорооноос ширээний теннис, бадминтон, хөлбөмбөг болон Э-Спорт, жүдо гээд нийт спортын 5 төрөлд өрсөлдөх тамирчид ирнэ. Түүнчлэн тус багийн хамтаар ЗАОХ-ны байнгын хорооны 2 гишүүн манай улсад ирэх юм.
ЗАОХ-ны байнгын хорооны дарга Чан Жулиан Хятадын Хонконгын тамирчдын хамтаар ирхээр зэхэж байна. Маргааш орой ноён Чан Жулианы хамтаар волейбол, хөлбөмбөгийн тамирчид ирэх бол тэдэнтэй хамт нэг онгоцоор Бүгд Найрамдах Солонгос улсын олимпын хороог төлөөлж бадминтон, ширээний теннис болон жүдо бөхийн тамирчид ЗАОХ-ны гишүүн Парк Ингүгийн хамтаар ирэхээр зэхэж байна.
Сонирхуулж хэлэхэд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн наадам оролцох баг тамирчид болон хүндэт зочдыг угтах ажилд ЗБХ-ны ажилтнуудаас гадна 120 орчим сайн дурын ажилтнууд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд ажиллаж байна.
Энэ дашрамд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулахад хамтран ажиллаж буй ивээн тэтгэгчид болон хамтран ажиллаж буй байгууллага, хувь хүмүүс, сайн дурын ажилтнууддаа талархал илэрхийлье гэж “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооноос мэдээллээ.
Урлаг спорт
"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ
Урлаг спорт
Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.
Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Урлаг спорт
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.
-
Цаг үе2024/01/10
Нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
-
Улстөр нийгэм2021/03/06
Л.Оюун-Эрдэнэ: Иш татсан жишээнүүд нийгэмд буруу ойлголт төрүүлсэнд уучлалт хүсь...
-
Цаг үе2020/11/16
Өнөөдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн
-
Цаг үе2021/12/14
"UB Christmas Night 2022" нэгдсэн шинэ жилийн цэнгүүнд урьж байна